Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ИХ НААДМЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ ХАРИУЦУУЛЛАА

Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 заалт, Засгийн газрын 158 тоот тогтоол, БСШУС-ын сайдын А/155 тушаалаар Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадам спортын 12 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна.

Унтверсиад их наадмын зохион байгуулах хорооны гуравдугаар хурал 2017.03.29-ний өдөр БСШУСЯ-ны байранд болж БСШУС-ын дэд сайд, их наадмын зохион байгуулах хорооны дарга Ё.Отгонбаяр хурлыг удирдан явууллаа.

Mongolian

БСШУС-ЫН САЙД Ж.БАТСУУРЬ “АЗИЙН ХҮҮХДҮҮД” ОЛОН УЛСЫН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АСУУДЛААР БТСГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ ХУРАЛДЛАА

Азийн хүүхдүүд спортын наадам 1996 оноос эхлэн 4 жилд нэг удаа ОХУ-ын Якутад зохион байгуулагдаж ирсэн. Хорин жилийн түүхтэй энэ наадамд  40 гаруй орны 4500 гаруй өсвөрийн тамирчин,  дасгалжуулагчид  оролцож, спортын 20 гаруй төрлөөр өрсөлддөг юм.

Монголын баг тамирчдын хувьд энэхүү наадам зохион байгуулагдсан цагаас  эхлэн  тогтмол оролцож, 6 дахь удаагийн наадамд  багаараа 5 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлээд байгаа юм.

Mongolian

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ НАР ЁС ЗҮЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт “Биеийн тамир, спортын салбарт тамирчин, дасгалжуулагчийн ёс зүй нөлөөлөх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг спортын сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, спортын сэтгэл судлаач Ph.D   Ш.Долгор удирдан явуулсан юм.

Mongolian

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Дэлхийн спортын тавцанд 2017-2020 онд эх орноо төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид 2017.03.24-нйи өдөр "Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг" өргөлөө.

Mongolian

"GRAND CHINA SPORTS INDUSTRY" КОМПАНИ СПОРТЫН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

Спортын   хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг БНХАУ-ын “China Grand Sports Industry”  компанийн зүгээс Монголын ширээний теннисний холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоонд спортын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулах  ёслолын үйл ажиллагаа боллоо.

Mongolian

ЭМНЭЛЭГҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар,  "Улсын нэгдсэн II эмнэлэг", "Гэмтэл согог судлалын үндэсний төв", "Гранд Мед" эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Ингэснээр Токиогийн олимпийн циклд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны эмч мэргэжилтнүүд Үндэсний шигшээ багийн тамирчдын энхийн манаанд дээрхи гурван эмнэлэгтэй хамтран зүтгэх юм. 

Mongolian

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ СОНГОГДСОН ТАМИРЧИДТАЙ КОНТРАКТ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүн албан ёсоор зарлагдсан. Сонгогдсон дасгалжуулагч, тамирчид өнөөдөр ЗГХА, БТСГ-тай контракт гэрээ байгуулж албан ёсоор Үндэсний шигшээ багийн гишүүд боллоо.

Mongolian

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АРГА ЗҮЙЧДЭД СПОРТЫН ЗЭРЭГ ЦОЛ ОЛГОХ ШИНЭЧИЛСЭН ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс жил бүр зохион байгуулдаг аймаг, нийслэл дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн салбар байгууллагуудын биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн уулзалтаар БТСГ-ын цол зэрэг хариуцсан мэргэжилтэн Б.Баярхүү илтгэл тавьж спортын зэрэг, цол олгох шинэчилсэн журмын талаар арга зүйчдэд цогц мэдээлэл өглөө.

 

Mongolian