Мэдээ мэдээлэл

"ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЕЙН" СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО

       Дэлхий нийтээр тоон технологийг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх чиг хандлагыг баримталж байна. 

Mongolian

Биеийн тамир, спортын газрын удирдлагууд Яйзү хотын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир, спортын газар "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох Монгол улсын Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг Япон улсын Шизүока мужийн Яйзү хотод хангуулах талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 оны 2 дугаар сарын 08 ны өдөр байгуулсан. 

Mongolian

Биеийн тамир, спортын анхдугаар үзлэг, тооллогын тайлан тархаах хурал боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний статистикийн хороо, Биеийн тамир, спортын газар хамтран Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг, тооллогыг анх удаа зохион байгуулж, өнөөдөр тайлан тархаах дүнгийн хурлаа хийж, олон нийтэд албан ёсоор мэдээллээ өглөө.Өнгөрсөн онд “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийг шинэчлэн батлуулсанаар бөгөөд энэ салбарт шинэ эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү улсын үзлэг, тооллого нь төр, засгийн бодлогыг нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, үндэсний бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулах, спортын салбарын төлөвлөлтийг х

Mongolian

ТУСГАЙ БАЙГУУЛЛАГУУДЫН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО.

“ТУСГАЙ БАЙГУУЛЛАГУУДАД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ”

СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙН УДИРДАМЖ

Зорилго: Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, тус хуулийн гуравдугаар бүлгийн 12, 13, 14, 15 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд биеийн  тамир, спортын үйл ажиллагааг жигд, хэвийн үр дүнтэйгээр зохион явуулах эрх зүйн чадамжийг танилцуулах, туршлага судлах, цаашдын бодлогыг тодорхойлоход санал авахад оршино.

Mongolian

Залруулга

SBN телевизийн 2018 оны 2 дугаар сарын 27 ны өдөр цацагдсан "Б.Сумъяа зардлаас болж олимпт орж чадаагүй нь худлаа мэдээлэл" гэсэн гарчигтэй мэдээн дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн Б.Анар нь тэшүүрийн спортын төрлийн тамирчин Б.Сумъяагийн "Пёнчан - 2018" оны өвлийн олимпод хэрхэн эрх авч чадаагүй талаар товч мэдээлэл өгөх үедээ тамирчин Б.Сумъяагийн 2018 оны тэшүүрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 500 метрийн зайд үзүүлсэн амжилт болох 45,72 секундийн тухай дурьдахдаа "Энэ жилийн буюу 2017 оны" гэж оныг анду

Mongolian

Баг тамирчдын замын зардалд улсаас 20 сая төгрөг зарцуулжээ

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчид болон Үндэсний шигшээ багийн албанаас өнөөдөр сэтгүүлчидэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, “Пёнчан-2018”-ын цанын төрөлд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг, Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ш.Баясгалан, Б.Анар нар оролцлоо. Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхсон асуулт нь “Пёнчан-2018”-д улсын зардлаар олимп үзсэн 20 даргын асуудал байв.

Mongolian

Үндэсний спортын VI наадам 2018 оны 02 дугаар сарын 23 наас эхлэнэ

Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 269 дүгээр тогтоол “Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах тухай”- ыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/424 тоот тушаалаар Үндэсний спортын Их наадмын нэгдсэн зааврыг батлан аймаг, нийслэл, дүүргийн Засаг захиргааны байгууллагууд болон Биеийн тамир, спортын газар /хороо/-т хүргүүлэн ажиллаж байна.

            Үндэсний спортын VI их наадмын удирдлага, зохион байгуулалт нь:

Mongolian