Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс

"DAWA-2017" нэрэмжит үзэсгэлэнт улаабаатар өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээний удирдамж

"DAWA-2017"  нэрэмжит үзэсгэлэнт улаабаатар өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээний удирдамж

Баруун бүсийн биеийн тамирын мэргэжилтнүүд номын дуу сонсов

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас санаачлан “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалт Завхан аймгийн Улиастай хотод боллоо. Тус сургалтад ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ж.Тунгалаг болон Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын удидлага, мэргэжилтнүүд оролцлоо.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс Биеийн тамир, спортын тухай хууль, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, “Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ.

ХӨТӨЛБӨРТ СУУРИЛАСАН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 95 дугаар тогтоолын 2.2.2, 3.1.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоол, 2009 оны 5 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Даргын 2017 үр дүнгийн гэрээний 2.10 дахь хэсэг, Биеийн тамирын бодлогын  хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн 2017 оны жилийн төлөвлөгөө, даргын 2017 оны А/06 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд зарласан “Биеийн тамирын чиглэлээр төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах удирдамж” хөтөлбөрт сууриласан ажил, үйлчилгээ, арга хэмжээни

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АРГА ЗҮЙЧДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс жил бүр зохион байгуулдаг аймаг, нийслэл дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн салбар байгууллагуудын биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн уулзалт 2017.03.23-ны пүрэв гарагийн 09.00 цагт БСШУСЯ-ны хурлын танхимд эхэллээ.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс 2017.03.24-ний өдрийн 09.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд “ХҮН АМЫН БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛТ ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ АВАХ АРГАЧЛАЛ, АРГА ЗҮЙГ САЙЖИРУУЛАХ, ТОГТМОЛЖУУЛАХ, ЭРГЭХ ХОЛБООГ САЙЖИРУУЛАХ НЬ” сэдэвт сургалт зохион байгуулна.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХАМТЛАГИЙН АРГА ЗҮЙЧДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛНО

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 12 дугаар зүйл, УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолын 2.2.2, 3.1.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага дахь Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг жигд хэвийн үр дүнтэйгээр зохион байгуулж явуулахад биеийн тамирын арга зүйчдийн оролцоог нэмэгдүүлэх, туршлага судлах, хамтын ажиллагааны чиг хандлага, цаашдын бодлогыг тодорхойлох зорилгоор “БИ