Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс

“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон болно

“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд өрсөлдөөн өрнөх юм. Тухайлбал “жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна.

Олон Улсын Хүүхдийн Спортын 7-р Наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Олон Улсын Спортын Хүүхдийн Наадам нь 3 дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотноо  8 дугаар сарын 12-оос 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид Байт харваа, Бокс, Волейбол, Жудо, Сагсан бөмбөг, Таеквандо, Теннис, Футзал, Хөнгөн атлетик, Чөлөөт бөх, Ширээний теннис гэсэн спортын 11 төрлөөр оролцоно. Уг наадамд оролцогч нийт тамирчид Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд байрлах бөгөөд 6 хоногийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх болно.

Дифлимпийн Зуны ХХIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ боллоо

Зуны Дифлимпийн XXIII наадамд оролцох монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 06 өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Үдэн гаргах арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, сайдын зөвлөх Ж.Цолмон, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын Төрийн Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар оролцов.

СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛСАН ДҮГНЭЛТ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1.3 заалт, Эрүүл мэнд Сайд, Сангийн Сайдын хамтарсан 2009 оны 53/45 тоот тушаал, 2016 оны Биеийн тамир, спортын газрын А/53 тоот тушаал, 2017 оны Биеийн тамир, спортын газрын даргын Үр дүнгийн гэрээний 3,3, 3.3.1, 3.3.2 дах заалтыг тус тус үндэслэн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 онд зохион байгуулах спортын төрлийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2 удаа хуралдаж шалгуур үзүүлэлтээр төсвийн хөрөнгөөр дэмжлэг авах, санхүүжилт хүссэн хүсэлтээ ирүүлсэн 36 спортын холбоодын 2016 оны үйл ажиллагааны тайланд шалгуур үз

Монголын оюутны спортын IV универсиад их наадмын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний заавар

Монголын оюутны спортын IV универсиад их наадмын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний зааврыг хавсралтаас үзнэ.

Спортын төрлийн орчин болон сургалтанд тавигдах шаардлага стандарт боловсруулалтын тухай

Монгол улсын хэмжээнд  спортын  чиглэлээр үйл ажиллагаа  явуулж буй спортын  холбоодтой хамтран тухайн спортын төрөлд тавигдах орчин болон сургалтын стандартыг шинээр боловсруулах ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна.2015,2016 онд Спортын төрлөөр  усан спорт, хөлбөмбөг,уран сайхны гимнастик, волейболын  спортын орчин болон сургалтын стандартыг Стандарт хэмжил зүйн үндэсний газрын Үндэсний хороогоор батлагдан хэрэгжиж байна.Биеийн тамир, спортын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн А/23 тоот тушаалаар Спортын төрлүүдийн орчин болон сургалтад тавигдах шаардлага, стандартыг бол

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2017-2018/

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь 2017/2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр оросын их дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.  Уг сонгон шалгаруулалтанд Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг ОХУ-ын иргэн оролцох эрхтэй.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:

ОНЦЛОХ ТООНУУД

ОНЦЛОХ ТООНУУД

3 – Саппоро хотын зохион байгуулж буй Азийн өвлийн наадмын тоо

4600 – энэ наадамд оролцож буй нийт сайн дурын ажилтнуудын тоо

29000 – Нээлтийн ажиллагааг үзсэн нийт үзэгчдийн тоо

БТСГ-ын мэргэжилтэнгүүд Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 53-р зарлигаар хэрэгждэг Бие бялдарын хөгжилт чийрэрэгжилтийн түвшинг тогтоох сорилын хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна