Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтэс

"Олимпийн өдөр" тохиож байна

Зургадугаар сарын 23. Энэ өдрийг орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн үүссэн гэж үздэг бөгөөд 1948 оны Лондоны олимпийн наадмаас хойш "Олон улсын олимпийн өдөр" хэмээн тэмдэглэдэг болсон. Өдгөө энэ баярыг Олон улсын олимпийн хороонд гишүүнчлэлтэй 205 орон өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Монголын Үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" талбайд "Олимпийн өдөр"-ийн нээлтийн ёслол болох юм. Тус ёслолд зуны олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн төлөөлөл хүрэлцэн ирэх бөгөөд МҮОХ, БТСГ-ын удирдлагууд тэдэнд хүндэтгэл үзүүлэх юм байна..

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын ордонтой болно

Энэ ажлыг анх санаачилсан хүн нь Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж юм. Тэр 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган иргэдийн эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнд анхаарал хандуулж, спортын ордон барих төслийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдод танилцуулж байв. Түүний энэхүү санаачлагыг М.Энхболд дарга дэмжиж, дараа жил нь ордон барих ажлын эхлэл тавигдсан байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барих санамж байгуулжээ.

Салбарын цахим мэдээллийн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо

Биеийн тамир, спортын салбарын цахим мэдээллийн сангийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2017.оны 6 дугаар сарын 2 ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын хурлын зааланд боллоо. Тус хурлын зорилго нь Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн хангамжийн урсгалыг бий болгох, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох, техник технологийг нэвтрүүлсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэх бодлогын даалгавар, төслийн боловсруулах юм.  

Спорт холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өнөөдөр Үндэсний шигшээ багийн спорт холбоодын ерөнхийлөгчидтэй “Пёнчан-2018” Азийн өвлийн наадам болон “Токио-2020” зуны олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус ёслолд Үндэсний шигшээ багт харьяалагдаж буй нийт 11 спорт холбооны ерөнхийлөгч оролцов. Энэ хүрээнд спорт холбоод нь санхүү захиран зарцуулах, баг тамирчдаа бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцох зэрэг асуудалд бие даан оролцох боломж бүрдэж байна.

БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай, сайхан өрнөлөө.

2017.05.20 "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр" болно

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газраас "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулах юм.

БНСУ-ын Сөүлын их сургуульд 2016-2017 оны магистрын сургалтанд суралцах хөтөлбөр

БНСУ-ын Сөүлын их сургуульд 2016-2017 оны магистрын сургалтанд суралцах хөтөлбөр

Шалгах хуудас төгсөгч 2017

Элсэх өргөдөл (2017 оны намар)

Хувийн тодорхойлолт болон судалгаа төлөвлөгөө (2017 оны намар)