Чөлөөт бөхийн Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

  Чөлөөт бөхийн Олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 06-р сарын 08-09-ны өдрүүдэд зохион байгуулагдаж  23 багийн 453 тамирчин оролцлоо. Тус тэмцээнд Э.Баттүшиг дасгалжуулагчтай манай аймгийн тамирчид амжилттай оролцож 63 кг жинд М.Адъяанацаг мөнгө, 63 кг жинд Э.Сундуйжадамба мөнгө, залуучуудын 60 кг жинд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.

Ахмадын аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн зохион байгуулагдлаа.

  Монголын мастеруудын БТС-ын Өвөрхангай аймаг дах салбар хорооноос санаачлан 2017 оны ахмадын волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 5-р сарын 20-ны өдөр 3 насны ангиллаар Спортын ордонд зохион байгууллаа. Тэмцээн 11 байгууллагын 11 багийн 88 тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа.

Ахмадын Софт волейболын анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа.

  Монголын мастеруудын БТС-ын Өвөрхангай аймаг дах салбар хорооноос санаачлан энэ жил анх удаа софт волейболын ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгууллаа.

Клуб, секц, дугуйлангууд