Дэлхийн ой, ус, цаг уур, ан амьтны өдрийг угтан тэмцээн зохион байгуулна.

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Wednesday, March 22, 2017

Дэлхийн ой, ус, цаг уур, ан амьтны өдрийг угтан байгаль орчны салбарын байгууллагуудын дунд албан хаагчдын оюуны алжаал ядаргааг тайлах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор волейболын тэмцээнийг аймгийн "Онги ус суваг"-ийг газартай хамтран зохион байгуулна. Тэмцээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд, ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно.