Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээн боллоо.

“Мехико-1968” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн 5-р сарын 23-24-ний өдрүүдэд Спортын ордонд боллоо. Тэмцээнд 30- байгууллагын 270 гаруй тамирчин өсвөр үе, залуучуудын тус бүр найман жинд өрсөлдөв.

Софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын Мастеруудын биеийн тамир, спортын Өвөрхангай аймаг дахь салбар хорооны нэрэмжит Софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 05 сарын 26-ны өдөр МУХБаатар Д.Цэрэнтогтохын нэрэмжит спортын ордонд зохион байгууллаа. Тэмцээний үйл ажиллагааг нээж аймгийн засаг даргын орлогч, граунд гольфийн холбооны тэргүүн О.Батжаргал, ахмадын хорооны дарга Б.Баяртогтох,  улсын бүртгэлийн газрын дарга Софт волейболын холбооны тэргүүн З.Буянбадрах, БТСГ-ын дарга Б.Энхтөр нар үг хэлж арга хэмжээг нээлээ.

Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Граунд гольфын 1 жилийн ойн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

  Өвөрхангай аймагт Граунд гольфын холбоо үүсэн байгуулагдсаны нэг жилийн ой, олон улсын алт, мөнгөн медальт Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит тэмцээнийг 2018 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд Арвайхээр сумын Хүүхдийн паркт амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 3 ангилалаар явагдаж нийт 86 тамирчин оролцлоо. Тэмцээнийг аймгийн засаг даргын орлогч, Граунд гольфын холбооны тэргүүн О.Батжаргал, ММБТСХорооны ерөнхийлөгч МУГДасгалжуулагч Ч.Наранбаатар нар үг хэлж нээлээ.

Хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 11-12-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдаж 23 байгууллагын 400 гаруй тамирчин оролцлоо. Тус тэмцээнд манай аймгийн Б.Баярмаа дасгалжуулагчтай 16 тамирчин оролцож 800 м зайд Н.Лүндээжанцан хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 8-р байрт шалгарсан амжилттай оролцлоо.Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх хугацаанд хоол, байрны зардал болон тэмцээнд оролцох төсөв хөрөнгийг шийдэж өгсөн аймгийн ИТХурал, БТСГазар, Хөнгөн атлетикийн холбоо, “АЗЗА” ТӨХК-ий хамт олонд талархал илэрхийлж та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

Хөлбөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

  Хөлбөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд аймгийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгууллаа. Тус тэмцээн 4 ангилалаар зохион байгуулагдаж 9 байгууллагын 495 тамирчин оролцож дүнгээ гаргалаа.

Боксын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

 Боксын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд хотод 04 дүгээр сарын 02-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 22 байгууллагын 209 тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээн манай аймгийн Бат-Өлзийн сумын Д.Авирмэд дасгалжуулагчтай “Олзод” клубын 6 тамирчин оролцож 48 кг жинд Н.Дагвадорж тусгай байр, 57 кг жинд Н.Соёл-Эрдэнэ мөнгө, +63 кг жинд Б.Өсөхбаяр мөнгө, Д.Саранцогт алтан медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо.  

“Хүч кап” жүдо бөхийн өсвөр үеийн Азийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцлоо.

“Хүч кап” жүдо бөхийн өсвөр үеийн Азийн нээлттэй тэмцээн 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 25 байгууллагын 650 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн “Хангай жүдо” клубээс 7 тамирчин оролцсоноос 30 кг жинд У.Санчирхүү мөнгө, 60 кг жинд М.Батманлай хүрэл, 40 кг жинд Г.Бадам хүрэл, 27 кг жинд Н.Ёндон 5-р байрт тус тус шалгарлаа.

Ширээний теннисний аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

 Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан ширээний теннисний аймгийн аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд өсвөр, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулагдаж 7 сумын 132 тамирчин өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Хөнгөн атлетикийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

 Хөнгөн атлетикийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Арвайхээр сумын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Хүндийн өргөлтийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр эзэллээ.

  Хүндийн өргөлтийн 2018 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 19 байгууллагын 230 тамирчин оролцож дүнгээ гаргалаа.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй