“АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА “СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017 оны 11 дүгээр сарын 14 нд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё” сэдэвт нэгдсэн арга хэмжээний аялах дэвтэр, тугийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс хүлээн авч нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг гарган төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 1.Биеийн тамир, спортын газрын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдад “Архины хор хөнөөл” сэдэвт сургалтыг Өвөрхангай аймгийн “АА” ТББ-тай хамтран зохион байгууллаа. Тус сургалтаар тамирчдад архи гэж юу вэ?, архины хор уршиг нь спортод болон ирээдүйд ямар муу үр дагавартай талаар мэдээлэл өгч, харилцан ярилцлаа. 2. Нэгдсэн арга хэмжээг сурталчлах үүднээс “Спиртлэг биш спортлог байцгаая” уриатайгаар гарын авлага тарааж, хулдаасан хэвлэлийг байгууллагынхаа ойр орчимд байршуулан олон нийтэд сурталчлан таниуллаа. 3.“Зөрчлийн тухай хууль”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”-ын талаар Арвайхээр сумын жолооч нарыг хамруулан Аймгийн замын цагдаагийн тасгаас сургалт авч зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан жолооч нар тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх, торгууль, жолоочийн зөрчлийн 10 онооны талаар ихэвчлэн асууж мэдээлэл авлаа. 4.Аялах дэвтрийн хугацаанд хамт олны гэр бүлийн дунд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсооё сэдвээр сургалт хийж, спортын арга хэмжээ зохин байгууллан “Зөрчлийн тухай хууль”, Замын хөдөлгөөний шинэ дүрмийн талаар танилцуулсан. 5.Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах Засаг даргын А/479 захирамжинд заагдсан хуваарийн дагуу 2017 оны 10-р сарын 19-ны 19.00 цагаас 00.00 цагийн хооронд 5 албан хаагчид аймгийн замын цагдаагийн тасгийн албан хаагчидтай хамтран 2 хэсэг хуваагдаж эргүүлд гарсан. Эргүүл хийх хугацаанд 24 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 4 жолоочийг хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. 6.“Спиртлэг биш спортлог байцгаая” уриатай MONLINE брэндийн Өвөрхангай аймаг дахь салбар “Зуун зуун зураас” ХХК-тай хамтран аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд волейболын тэмцээнийг зохион байгуулан тэмцээнд оролцогчдод “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё” гарын авлага материалаа тарааж, сурталчлан спортоор хичээллэхийг уриаллаа. “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хамт олны гэр бүлийн гишүүдийн дунд санал асуулга явуулахад Арвайхээр сумын Цагаан хаалган дээр хүн үдэж гаргах асуудлаар архи их хэрэглэдэг, мөн Спортын ордонд тэмцээн уралдаан их зохион байгууллагддаг учир эргүүлийн цагдаа гаргаж байвал зүгээр гэсэн санал гаргасан.