"Шилдэг Жүдо-2017" тэмцээнд амжилттай оролцлоо.

Төв аймгийн Засаг даргын ивээл дор анх удаагаа зохион байгуулагдаж буй “Шилдэг жүдо-2017” жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн Төв аймийн Зуунмод хотноо 2017 оны 11-р сарын 24-26 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд хот хөдөөгийн нийт 32 байгууллагын 650 гаруй тамирчин охид, хөвгүүд оролцсон ба тус тэмцээнд Өвөрхангай аймгаас 17 тамирчин оролцож хөвгүүдийн 27 кг-ын жинд У.Санчирхүү алт, Ц.Чилүгэн хүрэл, 27 кг-ын жинд Н.Ёндон, 30 кг-ын жинд Б.Отгонбаатар охидын 44 кг-ын жинд Н.Цэвэлмаа нар тус тус 5-р байрт шалгарлаа