Алдарт дасгалжуулагч Т.Самбуугийн нэрэмжит Хүндийн өргөлтийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Алдарт дасгалжуулагч Т.Самбуугийн нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн 2017 оны 11-р 15-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 25 байгууллагын 415 тамирчин оролцлоо. Манай аймгийн Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай 23 тамирчин оролцсоноос Өсвөр үеийн ангилалд: 28кг жинд н.Бямбатогтох 3 алт, 40кг жинд Ц.Юмчинням 3 мөнгө, 36кг жинд О.Эрдэнэцэцэг 3 хүрэл, Ц..Алтанцоож 3 мөнгө, О.Мөнх-Оргил 3 алт, 44кг жинд Л.Болортуяа 1 хүрэл, Д.Цэрэнжаргал 3 алт, 32кг жинд Б.Зулчимэг 2 мөнгө, 1 хүрэл, 56кг жинд Ч.Бумчин 1 алт, 2 мөнгө, 58кг жинд Б.Ариунсанаа 3 хүрэл, 36кг жинд Б.Ренчинмээдэг 3 хүрэл, А.Дөлгөөн 3 алт, 50кг жинд Д.Лувсандамба 3 алт, Залуучуудын ангилалд: +63кг жинд Д.Насандулам 1 хүрэл, 58кг жинд Б.Ариунсанаа 2 хүрэл, 56кг жинд О.Дагдансамбуу 3 алт, Б.Лувсандамба 2 мөнгө, Насанд хүрэгчдийн ангилалд: 56кг жинд П.Дашзэвэг 2 хүрэл, 48кг жинд Г.Наранхүү 3 хүрэл, Ахмадын ангилалд: +69кг жинд С.Богд-Очир 3 алт, -69кг жинд Х.Чинзориг 3 мөнгө, -77кг жинд Ч.Отгонбаяр 3 мөнгө нийт 60 медаль хүртэж өсвөр үеийн эрэгтэй баг тамирчид 3-р байранд шалгарсан амжилттай оролцлоо. Мөн эрэгтэй 36 кг жинд оролцсон А.Дөлгөөн өсвөр үеийн дээд амжилтыг 3 удаа шинэчлэн тогтоосон амжилттай оролцлоо.