Аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Пауэрлифтинг, фитнессийн холбоо хамтран Пауэрлифтингийн сонирхогчдын 2016, 2017 оны залуучуудын дэлхийн аварга, спортын мастер Б.Отгонбаатарын нэрэмжит Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 12-р сарын 02-ны өдөр Спортын ордонд зохион байгууллаа. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдаж 9 байгууллагын 65 тамирчин 12 жинд өрсөлдөн жин тус бүрийн аваргуудаа тодрууллаа.
