Таеквондогийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

“Эх нутгийн буян” ХХК-ий нэрэмжит 2017 оны аймгийн аварга шалгаруулах Таеквондогийн тэмцээнийг 12-р сарын 10-ны өдөр Спортын ордонд зохион байгууллаа. Тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулагдаж 14 байгууллагын 120 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Насанд хүрэгчдийн 1-р байранд ЗХ-ний 256-р анги, 2-р байр ЗХ-ний 113-р анги, 3-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, бага насны ангилалд: 1-р байр Мэргэд сургууль, 2-р байр МГГСургууль /Хархорин/ 3-р байр Орхон цогцолбор сургууль /Хархорин/ тус тус эхний байруудад шалгарч шилдэг тамирчдаар Мэргэд сургуулийн сурагч Б.Соронзонболд, Мэргэд сургуулийн сурагч Б.Авирмэд нар шалгарч аймгийн Таеквондогийн холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхтөрийн нэрэмжит шагналаар 2 хүүхэд шагнагдлаа. Тус тэмцээнийг “Эх нутгийн буян” ХХК-ий захирал, аймгиийн Таеквондогийн холбооны тэргүүн Д.Ганбаатар ивээн тэтгэн явууллаа.