Хүндийн өргөлтийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр эзэллээ.

  Хүндийн өргөлтийн 2018 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 19 байгууллагын 230 тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай 12 тамирчин орлоцож эрэгтэй: 44 кг жинд А.Дөлгөөн 3 алт, О.Мөнх-Оргил 1 мөнгө, 2 хүрэл, 50 кг жинд Д.Лувсандамба 3 алт, Д.Цэрэнжаргал 1 мөнгө 2 хүрэл, 62 кг жинд Ч.Бумчин 1 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй: -63 кг жинд Д.Ариунсанаа 3 хүрэл, 48 кг жинд Г.Бадамцогзол 2 мөнгө, 1 хүрэл, +75 кг жинд Г.Насандулам 2 мөнгө, 1 хүрэл, нийт 24 медаль хүртэж эрэгтэй багийн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилттай оролцлоо.