Хөнгөн атлетикийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

 Хөнгөн атлетикийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Арвайхээр сумын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 14 багийн 212 тамирчин 2 насны ангилалд гүйлт, харайлт, шидэлт гэсэн төрлүүдээр өрсөлдөж 16-17 насны ангилалд багийн дүнгээр С.Батбаяр багштай Хархорин сум 1-р байр, Б.Ганхуяг багштай Бат-Өлзий сум 2-р байр, Б.Мягмаржав багштай Уянга сумын 2-р сургууль 3-р байр, 14-15 насны ангилалд Д.Эрдэнэчулуун багштай Уянга сумын 1-р сургууль 1-р байр, Ж.Цэвэлдорж дасгалжуулагчтай Хархорин сумын Спортын ордон 2-р байр, Б.Мягмаржав багштай Уянга сумын 2-р сургууль 3-р байранд тус тус шалгарлаа. Тус тэмцээнээс шалгарсан 18 тамирчин 05 дугаар сарын 10-11-нд Хэнтий аймагт зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо.