Хөлбөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

  Хөлбөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд аймгийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгууллаа. Тус тэмцээн 4 ангилалаар зохион байгуулагдаж 9 байгууллагын 495 тамирчин оролцож дүнгээ гаргалаа. 11-12 насны ангилалд 1-р байр Э.Баянмөнх ахлагчтай Хархорин сумын 2-р сургууль, 2-р байр А.Мөнхдалай ахлагчтай Хархорин сумын гүнзгий сургууль, 3-р байр У.Ууганбаатар ахлагчтай 4-р сургуулийн Шонхорууд баг, 13-14 насны ангилалд 1-р байр Г.Цэрэнтогтох ахлагчтай Хархорин сумын гүнзгий сургууль, 2-р байр Б.Загарзандан ахлагчтай Соёмбо Сити баг, 3-р байр Я.Батбаяр ахлагчтай Хархорин сумын 2-р сургууль, 15-16 насны ангилалд 1-р байр Д.Балжинням ахлагчтай Хархорин сумын гүнзгий сургууль, 2-р байр О.Сүх-Эрдэнэ ахлагчтай Хархорин сумын 2-р сургууль, 3-р байр Ж.Түшиг-Эрдэнэ ахалгчтай Мэргэд сургууль, охидын төрөлд 1-р байр Д.Анужин ахлагчтай Хархорин сумын 2-р сургууль, 2-р байр Н.Долгормаа ахлагчтай Хужирт сум, 3-р байр Н.Насанжаргал ахлагчтай Соёмбын 2-р баг тус тус энхий байруудад шалгарч тэмцээний шилдгүүдээр 13-14 насны шилдэг довтлогчоор Г.Цэрэнтогтох, шилдэг хаалгачаар О.Баяржавхлан, 15-16 насны шилдэг довтлогчоор Т.Энхтөр, шилдэг хаалгачаар Б.Саранхүү, охидын шилдэг довтлогчоор Н.Долгормаа, шилдэг хаалгачаар Б.Оюун-Эрдэнэ нар  шалгарлаа.