Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Граунд гольфын 1 жилийн ойн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

  Өвөрхангай аймагт Граунд гольфын холбоо үүсэн байгуулагдсаны нэг жилийн ой, олон улсын алт, мөнгөн медальт Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит тэмцээнийг 2018 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд Арвайхээр сумын Хүүхдийн паркт амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 3 ангилалаар явагдаж нийт 86 тамирчин оролцлоо. Тэмцээнийг аймгийн засаг даргын орлогч, Граунд гольфын холбооны тэргүүн О.Батжаргал, ММБТСХорооны ерөнхийлөгч МУГДасгалжуулагч Ч.Наранбаатар нар үг хэлж нээлээ. Нээлтийн үеэр ирсэн зочид төлөөгчдөд Зэвсэгт хүчний 256-р ангийн үлээвэр найрал хөгжим, Арвайхээр сумын тэргүүний  5-р цэцэрлэгийн бяцхан бүжигчид хүндэтгэл үзүүллээ.Тэмцээнд урилгаар УБ хотоос ММБТСХорооны ерөнхийлөгч, МУГДасгалжуулагч Ч.Наранбаатараар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ирж оролцлоо. Шинээр хөгжиж буй энэхүү спортыг анх удаа орон нутагтаа санаачлан зохион байгуулсан аймгийн засаг даргын орлогч, Граунд гольфын холбооны тэргүүн О.Батжаргал болон ивээн тэтгэн оролцсон  “Хангамж өргөө” ХХК, “Ариун билгүүн” ХХК, “Үлэмж хурд” ХХК,  Арвайхээр сумын 9-р цэцэрлэгийн хамт олонд ММБТС-ын ӨВ салбар хорооны нийт гишүүд баярлаж талархсанаа илэрхийлж байна.