Софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын Мастеруудын биеийн тамир, спортын Өвөрхангай аймаг дахь салбар хорооны нэрэмжит Софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 05 сарын 26-ны өдөр МУХБаатар Д.Цэрэнтогтохын нэрэмжит спортын ордонд зохион байгууллаа. Тэмцээний үйл ажиллагааг нээж аймгийн засаг даргын орлогч, граунд гольфийн холбооны тэргүүн О.Батжаргал, ахмадын хорооны дарга Б.Баяртогтох,  улсын бүртгэлийн газрын дарга Софт волейболын холбооны тэргүүн З.Буянбадрах, БТСГ-ын дарга Б.Энхтөр нар үг хэлж арга хэмжээг нээлээ. Тэмцээн 3 насны ангилалаар явагдаж 15 багийн 90 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс:60-аас дээш нас: 1-р байр О.Баатарсүрэн ахлагчтай Арвайхээр сумын “Гэгээн суварга” баг, 2-р байр О.Долгорсүрэн ахлагчтай Хархорин сумын “Энэрэл клуб”, 3-р байр Л.Цэрэндорж ахлагчтай Арвайхээр сумын “Эмт” баг 50-59 нас: 1-р байр Д.Пүрвээ ахлагчтай Хархорин сумын баг, 2-р байр Д.Очирбал ахлагчтай Арвайхээр сумын 5-р баг, 3-р байр Ж.Эрдэнэбат ахлагчтай БТСГазар 35-49 нас: 1-р байр А.Хүүхнээ ахлагчтай Арвайхээр сумын баг, 2-р байр В.Дониддэмбэрэл ахлагчтай Арвайхээр сумын ЕБ 2-р сургуулийн баг, 3-р байр Ц.Батсайхан ахлагчтай Хархорин сумын багууд тус тус эхний байранд шалгарч цом, өргөмжлөл, медаль, софт волейболын бөмбөг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн тэмцээний шилдэг тамирчдаар 60-аас дээш насанд О.Баатарсүрэн, 50-59 насанд О.Мөнхбаяр, 35-49 насанд Д.Хашчулуун нар шалгарч цом, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээний нээлтийн үеэр шинээр хөгжиж буй спортыг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор Софт волейболын холбоог үүсгэн байгуулж тэргүүнээр нь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга З.Буянбадрахыг томилон ажиллуулхаар боллоо. Мөн энэхүү спортыг дэлгэрүүлж байгаа Хархорин сумын ахмад тамирчин Д.Пүрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын биеийн тамир, спортын газрын “Хүндэт тэмдэг”, ахмад тамирчин Р.Оюунцэцэг Волейболын спортын “Дэд мастер” цол тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.