Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээн боллоо.

“Мехико-1968” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн 5-р сарын 23-24-ний өдрүүдэд Спортын ордонд боллоо. Тэмцээнд 30- байгууллагын 270 гаруй тамирчин өсвөр үе, залуучуудын тус бүр найман жинд өрсөлдөв. ОХУ-ын Буриадын Баяр Цыреновын дасгалжуулагчтай ёс, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос зургаан тамирчин ирж Арвайхээрийн дэвжээнд хүч үзлээ “Асашёорюү” сан, “Шинэ Өвөрхангай” төсөл, Өвөрхангай аймгийн ЗДТГазар, Нутгийн зөвлөл, БТСГазар, МЧБХолбоо хамтран зохион байгуулсан тэмцээний аварга 300, мөнгө 150, хүрэл медальтан 50ам.долларын эзэн болсон юм. Нээлтийн ёслолын ажиллагаанд Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, түүний дүү Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, “Шинэ Өвөрхангай” төслийн санаачилагч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат тамирчин Б.Болд, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, Гавьяат тамирчин Н.Бүргэдаа, Гавьяат эзийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Б.Ганбаатар, А.Цэдэнсодном тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 50 оноогоор тэргүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай  Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тус бүр 43 оноогоор хоёр, гуравдугаар байрт шалгарлаа