Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээн боллоо.

“Мехико-1968” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн 5-р сарын 23-24-ний өдрүүдэд Спортын ордонд боллоо. Тэмцээнд 30- байгууллагын 270 гаруй тамирчин өсвөр үе, залуучуудын тус бүр найман жинд өрсөлдөв.

Софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын Мастеруудын биеийн тамир, спортын Өвөрхангай аймаг дахь салбар хорооны нэрэмжит Софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 05 сарын 26-ны өдөр МУХБаатар Д.Цэрэнтогтохын нэрэмжит спортын ордонд зохион байгууллаа. Тэмцээний үйл ажиллагааг нээж аймгийн засаг даргын орлогч, граунд гольфийн холбооны тэргүүн О.Батжаргал, ахмадын хорооны дарга Б.Баяртогтох,  улсын бүртгэлийн газрын дарга Софт волейболын холбооны тэргүүн З.Буянбадрах, БТСГ-ын дарга Б.Энхтөр нар үг хэлж арга хэмжээг нээлээ.

Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Граунд гольфын 1 жилийн ойн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

  Өвөрхангай аймагт Граунд гольфын холбоо үүсэн байгуулагдсаны нэг жилийн ой, олон улсын алт, мөнгөн медальт Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит тэмцээнийг 2018 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд Арвайхээр сумын Хүүхдийн паркт амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 3 ангилалаар явагдаж нийт 86 тамирчин оролцлоо. Тэмцээнийг аймгийн засаг даргын орлогч, Граунд гольфын холбооны тэргүүн О.Батжаргал, ММБТСХорооны ерөнхийлөгч МУГДасгалжуулагч Ч.Наранбаатар нар үг хэлж нээлээ.