Мэндчилгээ

Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа иргэд Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын цахим хуудсанд хандаж байгаа эрхэм Танд баярлалаа.

Манай байгууллага нь үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хvнд сурталгvй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа билээ. Манай цахим хуудсанд зочилсноор та Засгийн Газраас явуулж буй биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилт, байгууллагын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, тэдгээрийн хамрах хүрээ, түүний хэрэгжилт, өнөөгийн байдлын талаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, мэдээ мэдээлэлтэй танилцах боломжийг танд нээж өгч байгаа юм. Цаашид тогтолцоог бэхжүүлэн, хамрах хүрээгээ өргөтгөхөд таны дэмжлэг туслалцаа, санал бодол, зөвлөгөө нэн чухал тул  таныг манай цахим хуудасны байнгын зочин төдийгүй бидний эрхэм түнш, дотны зөвлөх болохыг хүсэж байна. 

Манай байгууллагын цахим хуудсанд зочилсонд тань талархахын хамт Биеийн тамир, спортын газрын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Та бүхнийг хүндэтгэсэн,

Биеийн тамир, спортын газрын дарга
Монгол Улсын Гавъяат тамирчин
Ц.Шаравжамц