Сайн байцгаана уу?
Тус мэдээлэлд үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол энэ спортын нэр хүндийг унагаж худал, ташаа мэдээлэл өгч хөнгөн атлетикийн үе үеийн тамирчдын дархлааг сулруулж ,энэ спортынхоо төлөө үнэнч зүтгэж явсан алдарт ,ахмад үе үеийн тамирчдын хөдөлмөр, алдар нэрийг хүндэтгэж, хүлцэл өчин бичлээ .
Намайг С. Өнөрбаяр гэдэг 1980 оноос хөнгөн атлетик гэдэг их айлд хөл тавьж БНМАУ-шигшээ баг болон хуучнаар Алдар нийгэмлэг-н тамирчин, дасгалжуулагч-р тасралтгүй ажиллаж улмаар 2010 онд Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбоог үүсгэн байгуулж, олон улсын холбоонд IAU- international Assoiation of Ultrarunners элсэж гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргаар одоог хүртэл ажиллаж,
дп дп | ||||||||
дплд | ||||||||
50км, 100км, 6,12,24 цагийн УАШТ болон нэрэмжит 10 гаруй төрлийн тэмцээнүүд-г БТСУХ, НСХ , Багахангай дүүрэг, байгууллага хамт олонтой хамтран жил бүр зохион байгуулж бна. . Үүнийг тайлбарлах-н тулд спорт сонирхогч та бүхэндээ хэт холын марафон гүйлтийн талаар товч мэдээлэл өгье. “Ултра гүйгчдийн олон улсын холбоо” нь 1984 оны 4 сарын 22-нд Австралид үүсгэн байгуулагдаж одоо 100 гаад улс орныг эгнээндээ багтаан ажиллаж байна . Хөнгөн атлетикийн ОУХолбоо / IAAF/одоогоор world athletics дааж үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тодорхой ойлголт байхгүй хүмүүс энэ спортыг хөнгөн атлетикаас салбарлан гарсан болохоор энэ төрөлтэй андуурах нь их байдаг. Ер нь 21км хагас марафоноос дээших зай төрлийг марафон гэж ярихаас биш холын зай марафон гэж ярьдаггүйг бас мэдээд л аваасай. Дэлхий даяар ультра буюу хэт холын марафон гүйлтийн 1000 гаруй уралдаан тэмцээн зохион байгуулагдаж, хэдэн зуун мянган ултра гүйгчид оролцож байна. Олон улсын холбоо нь өнөөдөр / 50км, 100км, 24цагийн, Уулын жимийн- ДАШТ- тус бүр зохион байгуулдаг. Харин 6,10 өдрийн ДАШТ гэж хараахан зохион байгуулаагүй байна. Дээрх дөрвөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохын тулд урьдчилсан ба эцсийн мэдүүлэг өгч тус тамирчин A.B.C ангилалын тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлсэн-г баталгаажуулан харж ОУ- холбооноос зөвшөөрөл өгч оруулдаг зарчимтай.
Б.Буджаргал-н хувьд Монгол улсын нэрийг гаргаж шинэ спортын төрл-г хөгжүүлэх монгол хүний тэсвэр тэвчээр-г харуулах-г зорьж 6,10 өдрийн гүйлтийн төрөлд дээд амжилт тогтоох-г тэмүүлж яваа нь сайшаалтай. Хамгийн гол нь Sri Chinmoy Ten and Six Day Races Шри Чинмойн нэрэмжит “өөрийгөө ялах ” 6,10 өдрийн тус тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн биш юм. Дэлэгэрэнгүй мэдээллийг : . us.srichinmoyraces.org . Видео бичлэг-с https://vimeo.com/showcase/592957 . Хэт холын марафон гүйлтийн олон улсын холбоо IAU- international Assoiation of Ultrarunners болон iau-ultramarathon.org орж үзэж болно Хувь хүний эрх чөлөө болон бусад зүйлд халдаад яахав гэж бодоод дуугүй явлаа. Цол аваагүй мөртлөө олон улсын хэмжээний мастер гэж бичүүлж ярина .Ер нь Сошиал ертөнцөөр мэдээ мэдээлэл-г баттай их сурвалжаас авах шаардлагатай байна
Хэт холын марафон гүйлтийн хөгжлийн төлөө олон жил зүтгэж яваа
Дэлхийн шагналт байр, тивийн аваргын медальт тамирчин
- 50км –н 3цаг 32мин амжилтаар ДАШТ- 5-р Катар ОУХМ- Г.Хишигсайхан ,
- 100км- т ДАШТ- 7цаг 06 мин -17-р байр, ОУХМ Б.Доржпалам ,
- 100км – Ази тивийн АШТ 8цаг35мин Б.Бадамхатан /хошой мөнгөн медальт / эдгээр тамирчдыг яах вэ? Эдгээр тамирчид бүхий л зовлон зүдгүүрийг давж амжилтанд хүрэхдээ худлаа мэдээлэл өгч байгаагүй.
- Б.Буджаргал нь 24 цагийн гүйлтэнд 189 км гүйсэн амжилтаараа Монгол улсдаа 7-р байранд эрэмблэгддэг. Харин Монгол улсын дээд амжилт 236км Д.Амгаланжаргал / ОУХМ / эзэмшдэг.
- .Шинэ спортын бие даасан төрлийг ард иргэд , тамирчид сайн ойлгохгүй байгаа нь бас аргагүй. Одоо л эрчимтэй хөгжиж бна. 6,10 өдрийн болон 24 цагийн гүйлт нь нойр хоол, амралт, сэтгэл зүй, хүч,алхах, гүйхээ тохируулж, өвдөлт-г давж тэсвэр тэвчээр г
- аргаж өөрөө өөрийгөө ялан дийлэх гэсэн спортын хүнд төрөл.. .Хөл нь хавдаж ,хумс нь унаж, өвдөлт мэдэрсэн тамирчин хүн бараг пүүзээ тайлж ши
- дээд хөл нүцгэн алхах-г л эрхэм болгодог. Сэтгэл байвч бие махбод явахгүй тохиолдол их гарна. Гүйж үзээгүй хүмүүс үүнийг ойлгохгүй магадлалтай. Мэргэжлийн тамирчид голдуу пүүзийг 1-2см размер том өмсдөг зүгээр нэг хэрэг биш. Олон тэмцээнд, явж үзлээ пүүзтэй, пүүзгүй хөл нүцгэн,тавчиктай гүйдэг-г зөндөө харлаа. Тавчиктай , эрүүл мэндийн спорт гэж янз янзаар хамаагүй бичиж болохгүй байх . Нойргүй хүн 3 өдөр явбал ямар байдалд орохыг хүн бүр мэдэж байгаа учраас бие биеэ доромжлохоо больж цэг тавьж зөв талаасаа харж хамтарч ажилцгаая. Харин ард түмнийг төөрөгдүүлсэн худал мэдээ өгөх буруу юм
Б.Буджаргал нь Дэлхийн 4 удаагийн аварга биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.