Та бүхэнд Бадминтоны түүхийн он дарааллын хуудаснаас товчхон танилцуулъя.
Одоогоос 2000 жилийн тэртээ эртний Грект анх үүссэн гэж түүхчид үздэг. Түүнээс хойш улс орнуудад янз бүрийн хэлбэрээр хөгжин, өнөөгийн бадминтон үүссэн. 19 дүгээр зууны 50 аад оны үед Английн Лондон хотод орчин үеийн бадминтоны эхлэл тавигджээ.
-1860
Лондонд “Бадминтон Батлдор-шинэ тоглоом” гэсэн танилцуулга хэвлэгдэн гарсан байна.
-1873
Хамгийн анхны бадминтоны албан ёсны дүрэм хэвлэгдэн гарчээ. Энэ үйл явдал Энэтхэгийн Пунад болсон байна. Тухайн үедээ Энэтхэгт амьдарч байсан Англичуудын дунд Бадминтон нь асар ихээр дэлгэрэн тархаж байсан бөгөөд тэнд амьдарч байсан англичууд үүнийг зохиосон. Энэхүү дүрэм орчин үеийн бадминтоны суурь болжээ.
-1873
Герцог Бофорт Энэтхэг улсаас буцан ирснийхээ дараа Англид анх удаа Бадминтоны тэмцээнийг зохион явуулсан байна.
-1887
Англид анхны бадминтон сонирхогчдын клуб байгуулагджээ.
-1893 оны 09 сарын 13
Тухайн үеийн Английн 14 бадминтоны клуб нэгдэн дэлхийд анх удаа Бадминтоны холбоо байгуулагджээ. Энэ үед Бадминтоны дүрмийг шинэчлэн засварлан сайжруулжээ.
-1899
Англид анх удаа ALL-ENGLAND гэсэн нэртэй нээлттэй тэмцээн зохион байгуулагджээ. Анх уг тэмцээн зөвхөн хос тоглолтоор зохион байгуулагдаж байв. Дараагийн удаа бүх төрлөөр зохиогдсон байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.