Мэдээ

Монголын Бадминтон сонирхогчдын холбооны тамирчид Дэлхийн аваргад оролцоно

2021оны 11-р сарын 28наас 12сарын 4 ний өдрүүдэд Испани улсын Хуэлва хотод зохиогдох Ахмадын Дэлхийн аваргад Монгол улсаа төлөөлж 2 тамирчин 1 дасгалжуулагч 1 багийн ахлагч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор боллоо.

Тус тэмцээнд 36 орны 1247 тамирчин +35,+40,+45,+50,+55,+60,+65,+70,+75 насны ангилалд өрсөлдөх юм. Монгол улсын тамирчид +35 насны ангилалд эрэгтэй ганцаарчилсан болон эрэгтэй хосын төрөлд оролцох ба эхний тоглолтыг Ангил улс болон Испани улсын тамирчидтай өрсөлдөнө.

Тамирчдаар:
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Спорт цогцолборын тамирчин Орхон аймгийн бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн,Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Авто-тээврийн цехийн инженер технологич Erdenekhuu Manal

CREATIVE MONGOLIA LLC кампани захирал, Улаанбаатар /Shuttle club / тамирчин Sanjaa Ulziibat

Дасгалжуулагчаар:
Спортын мастер,Монголын бадминтон сонирхогчдын холбооны менежер Uuganbayr Uuganaa

Багийн ахлагчаар: Tuvshoo Davaa

Ивээн тэтгэгч байгуулаг:
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр- ГОК тамирчны зардалд,
Beute God - Гоо үзэсгэлэнг тодруулна өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээр тамирчдад бүтэн жилийн хэрэглээгээр хангаж Спорт Олимзмийг дэмжин ажиллах болсонд талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.