Хурлаар энэ онд зохион байгуулагдах гадаад болон дотоод уралдаан тэмцээнүүдийн зохион байгуулах газруудыг хэлэлцэн батлав.
• “Skytel Cup 2022” - Анхдугаар тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбооны футзал ордонд 2022.01.22-23-ны өдрүүдэд
• Сонирхогчдын УАШТ-ийг Дундговь аймагт 2022.02.25-27-ны өдрүүдэд
• Өсвөрийн УАШТ-ийг Баянхонгор аймагт 2022.04 сард
• “Mongolia International Challenge 2022” тэмцээнийг 2022.08.16-21-ний өдрүүдэд зохион байгуулах
• “Erdenet Open 2022” тэмцээнийг 2022.08 сард тус тус зохион байгуулахаар болов.
“Владивосток-2022” Азийн хүүхдүүд 7-р наадам, “Ханжоу-2022” Азийн 19-р наадам, “Шаньтоу-2021” Азийн залуучуудын 3 наадмын танилцуулгуудыг хийж, тамирчдын сонгон шалгаруулалтыг өсвөр болон насанд хүрэгчдийн улсын аваргуудаас тодруулахаар тогтов.
Цаашид бадминтоны холбооны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байх, мэргэжлийн холбооны зэргэлэлд хүргэж ажиллахаар зорилт тавьж, дотоодын тэмцээн уралдааны тоог нэмэгдүүлж, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улирал тутам чансаа ахиулах эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчдын сорилго тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж байхыг дэмжлээ.
Мөн цаашид холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлтэй байгаа дараах нэр бүхий хүмүүсийг холбооны удирдах зөвлөлд нэмж бүртгэв:
1. Б.Батцэцэг – 2008-2020 онд “Моннис Групп”-ийн Хүний нөөц хариуцсан захирал, “Майнс Ап” компанийн Захирал зэрэг албуудыг хашиж байсан.
2. Ч.Энхмэнд – Скайнэворкс компанийн захирал
3. Ж.Гэрэл-Эрдэнэ – Бадминтоны анхны тамирчин, “Бусан-2000” Азийн наадамд бадминтоны тамирчин, дасгалжуулагч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Сэлэнгэ амратын аж ахуйн эрхлэгч
4. Б.Хувьтөгөлдөр – “Дархан-Од” бадминтоны холбооны ЕНБД, дасгалжуулагч, тамирчин, тамирчдын комиссын төлөөлөл
5. Ж.Оюунгэрэл – “Архангай” аймгийн бадминтоны холбооны ЕНБД, эмэгтэйчүүдийн комиссын төлөөлөл
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.