2022 оны 2 сарын 25-27 ний өдрүүдэд Дундговь аймагт болсон сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний үер Монголын бадминтон сонирхогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэл-Эрдэнэ Тэмцээн уралдаан зохион байгуулах журам боловсруулсан 16 аймаг 4 клубийн багш нарт танилцуулан баталлаа.
МОНГОЛЫН БАДМИНТОН СОНИРХОГЧДЫН ХОЛБООНООС БАДМИНТОНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОНБАЙГУУЛАХ ЖУРАМ.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 МБСХ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Бадминтоны тэмцээнзохион байгуулахад энэхүү журмыг баримтлана.
1.2 МБСХ-ноос зохион байгуулж буй тэмцээнд Монгол улсын иргэн,МБСХ-ноос томилогдсон дасгалжуулагчдын шалгалтанд тэнцэж тохирох ангилалынтэмцээнд оролцох эрхийн гэрчилгээтэй гадаад улсын иргэд оролцож болно.
1.3 Энэхүү журам нь Монгол улсад Бадминтоны спортыг болонтамирчдын ур чадвар, бие бялдарыг хөгжүүлэх, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх,тэдний хүсэл сонирхолыг идэвхижүүлэхэд чиглэнэ.
Хоёр: Тэмцээний ангилал.
МБСХ-ноос зохионбайгуулах тэмцээнд оролцох тамирчдын нас болон гаргасан амжилт, МБСХ-с гаргасанчансаа, гадаад улсын иргэншилтэй тамирчдад олгосон гэрчилгээ зэргийг үндсэн А,В, С, Өсвөр үе гэсэн 4-н ангилалтай байна.
2.1 А-ангилал: Дараахтамирчид оролцоно. Үүнд:
2.1.1 Тэмцээндоролцох мэдүүлэг өгсөн Монгол улсын иргэн.
2.1.2 Өмнө нь насандхүрэгчдийн ангилалд оролцож байсан тамирчид.
2.1.3 Жилийнэцэст В-ангилалын чансаагаар эхний 1 ба 2 дугаарт жагссан тамирчид
2.1.4 Өсвөр үеийн15-с дээш насны ангилалд ганцаарчилсан төрөлд медаль хүртэж байсан 18-с дээшнасны тамирчид
2.1.5 МБСХ-солгосон гэрчилгээтэй гадаад улсын иргэн.
2.2 В-ангилал: Дараахтамирчид оролцоно. Үүнд:
2.2.1 Тэмцээндоролцох мэдүүлэг өгсөн Монгол улсын иргэн.
2.2.2 Өмнө ньВ-ангилалд оролцож байсан тамирчид
2.2.3 МБСХ-сзохион байгуулсан тэмцээний С ангилалын 40-с доош насны ганцаарчилсан төрлөөр 2удаа алтан медаль хүртсэн тамирчин.
2.2.4 Өсвөр үеийнангиалд медаль хүртэж байгаагүй 18-с дээш насны тамирчид
2.2.5 Жилийнэцэст А-ангилалын чансаагаар сүүлийн 2 дугаарт жагссан тамирчид.
2.2.6 МБСХ-солгосон гэрчилгээтэй гадаад улсын иргэн.
2.3 С-ангилал: Дараахтамирчид оролцоно. Үүнд:
2.3.1 Өмнө нь А,В, Өсвөр үеийн ангилалд оролцож байгаагүй, тэмцээнд оролцох мэдүүлэг өгсөнМонгол улсын иргэн.
2.3.2 Өмнө нь Сангилалын 40-с доош насны ганцаарчилсан төрөлд 2 удаа алтан медаль хүртэжбайгаагүй тамирчин.
2.3.3 МБСХ-солгосон гэрчилгээтэй гадаад улсын иргэн.
2.4 Өсвөр үе: Дараах 5-ннасны ангилалтай байна. Үүнд:
2.4.1 10-с доош нас
2.4.2 11-12 нас
2.4.3 13-14 нас
2.4.4 15-16 нас
2.4.5 17-18 нас
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.