Ковид-19 цар тахлаас болоод хойшлогдоод байсан YONEX OPEN 2020, TOYOTA THAILAND OPEN 2020, мөн HSBC BWF WORLD TOUR FINALS 2020 зэрэг тэмцээнүүд энэ сард Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Уг тэмцээнд дэлхийн чансааны 1-рт эрэмбэлэгддэг, эрэгтэй ганцаарчилсан төрлийн тамирчин Кенто Момота ковид-19 шинжилгээний хариу эерэг гарсан учир оролцох боломжгүй болсон байна.
Тэмцээнд оролцох баг тамирчид Бангкок хотноо ирсэн ба 22 багийн 216 тамирчин, арын албанд ажиллах 824 хүнээс шинжилгээ авч бүгд сөрөг гарчээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.