Иордан улсын Амман хотод хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Ган-Орхон, ОУХМ А.Дэлгэрхүү, СМ Д.Дамдинжамц, СМ Э.Ариунцэцэг дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Г.Ган-Орхон алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
ОУХМ Г.Ган-Орхон нь хэйболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Эмэгтэйчүүдийн ангилалд есөн орны 29 шилдэг тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрбээр шигшээд дэлхийд данстай, Тайландын домогт тамирчин Вараттанун Сукриттанесийг хожсон нь энэ тэмцээний гол дуулиан болжээ. Монголоос хэйболын Азийн АШТ-ээс өмнө нь эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин алтан медаль хүртэж байжээ.

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.