Мэдээ

МОНГОЛООС БИЛЬЯРДЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АНХНЫ АВАРГА ТӨРЛӨӨ

МОНГОЛООС БИЛЬЯРДЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АНХНЫ АВАРГА ТӨРЛӨӨ
Гадаад
Катар улсын нийслэл Доха хотод хейболын Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2024 оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас ОУХМ Э.Тэмүүжин, ОУХМ Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монгол улсаас бильярдын спортын анхны ази тивийн аварга төрлөө. Э.Тэмүүжин өмнө нь пүүлийн өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртсэн бөгөөд 2024 оны снукер бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм. Катарын Доха хотод тус тэмцээний араас аравдугаар сарын 23-26-нд Катарын нээлттэй тэмцээн болох бол аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 9-нд снукерын 15 улааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болно.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.