Олон улсын снукерийн хамт олон улам бүр өргөжин тэлж байгаа бөгөөд энэ жилийн эхээр Монголын Бильярдын Холбоо Дэлхийн Снукерийн Холбооны /WSF/ гэр бүлд нэгдсэн хамгийн сүүлийн гишүүн улс боллоо.
Орос, Хятад хоёр улсын дунд, Азийн хойд хэсэгт байрладаг Монгол Улс нь гурван саягаруй хүн амтай. Та магадгүй мэдэхгүй байж болох ч, дэлхийд хоёрт бичигддэгдалайд гарцгүй энэ орон нь бильярдынспортын олон жилийн уламжлалтай бөгөөд өнөөдөр идэвхтэй хөгжиж буй снукерийн орчинтой юм.
“XX зууны эхэн үед, 1903 онд,Монголд амьдарч байсан орос хүмүүс анхны бильярдын ширээг авчирсан гэх баримтбий” хэмээн Монголын Бильярдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ШинэбаярБолд ярив.
“1926оны арванхоёрдугаар сард болсон Засгийн газрын 46 дугаар хуралдаанаар МонголУлсад бильярд тоглохыг албан ёсоор зөвшөөрсөн байдаг — энэ нь өнөөдөр 90 гаруйжилийн түүхтэй.
‘МонголынБильярдын Холбоо’ нь 1992 онд бильярд сонирхогчдын санаачилгаар байгуулагдсан.1998 онд манай Холбоо Монголын Үндэсний Олимпын Хорооны бүрэн эрхт гишүүнболсон. 2015 оноос хойш Холбооны Ерөнхийлөгчөөр Булдан Мандахбаяр ажиллажбайна.”
1998 оноос хойш улсын аваргашалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулахаас гадна, бүс нутгийн болонаймгийн тэмцээнүүдэд түрүүлсэн тамирчид оролцдог Монголын Премьер Снукер Лиг-ийг мөн амжилттай ажиллуулж байна.Тоглолтууд нь ихэвчлэн амралтын өдрүүдэд явагдаж, онцлох мөчүүд нь олон нийтийнсүлжээ болон бусад сувгуудаар хүрдэг.
“Жилбүр Монголын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 15 улаан болон 6 улаан төрлөөрзохион байгуулдаг. Мөн эмэгтэйчүүд, 40–59 болон 60+ насны ахмад тамирчдынангилал, түүнчлэн Премьер Лигийг зохион байгуулдаг. Тэмцээнд түрүүлсэн тамирчидулс орноо төлөөлөн оролцох боломжтой.
МонголУлсын албан ёсны хамгийн өндөр брэйк нь 2018 оны улсын аваргад ЭнхбаатарЭнхжаргалаас тогтоосон 128 брэйк юм.”
Монголынснукерийн ирээдүйгэрэлтэй харагдаж байгаа бөгөөд энэ спортоор хичээллэх хүүхэд, залуусын тооулам нэмэгдэж буйг Болд Шинэбаяр онцлов.
“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот жижиг талбайтай боловч 1992–2013 онднэгэн зэрэг 50-иас дээш снукерклуб ажиллаж байсан.
Биднийхамгийн том хүсэл бол тамирчдаа мэргэжлийн тоглогч болгох, мөн энэхүүгайхамшигт спортыг Олимпын төрөл болгох явдал юм. Бид тогтмол шинэ тамирчдыг,ялангуяа 16 хүртэлх насны хүүхдүүд болон охид, залуу эмэгтэйчүүдийг дэмжиж,бэлтгэж байдаг — ирээдүй тэдний гарт байна. 2016 оны эмэгтэйчүүдийн улсынаваргад 32 тамирчин оролцсон ба тэдний ихэнх нь 16–24 насныхан байсан.”
Энэнийтлэлийг бэлтгэхэд бидэнд мэдээлэл өгч тусалсан Болд Шинэбаярт талархал илэрхийлье.
Нийтлэлийг Дэлхийн Снукерийн Холбоо бичив.

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.