Мэдээ

КОРПОРАЦИУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ОНЛАЙН ТЭМЦЭЭН

КОРПОРАЦИУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ОНЛАЙН ТЭМЦЭЭН
Фото мэдээ

ДШХ-ны Корпорациудын Онлайн Шатрын Дэлхийн Аварга цолны төлөөх Fortune 500-ын тэргүүлэх компаниудаас багтсан, Дэлхийн шилдэг компани, корпорациудын төлөөлөгчдөд зориулсан инвитэшнл онлайн шатрын тэмцээнд компани бүр дөрвөн-тоглогч бүхий баг бүрдүүлж оролцсон. Тэмцээн 2021 оны 02-р сарын 19-22 өдрүүдэд бүтэн онлайнаар явагдав.
Тэмцээний үеэр 47.5 сая хэрэглэгч бүхий хамгийн дэвшилтэт онлайн шатрын дамжуулагч Chess.com сайтаар олон хэлний тайлбарлагчтай лайв дамжуулалт явагдсан билээ.
Корпорациудын тэмцээн хүрээгээ тэлэн, түгээмэл болсоор байгаа бөгөөд Нью-Йорк Хотын Корпорацийн Шатрын Лиг, Европын Корпорацийн Аварга Шалгаруулах Тэмцээн, ХБНГУ болон Испани улсад зохиогддог “Банк хоорондын” олон тэмцээнтэй адил шатрын спортод үндэсний болон тивийн хэмжээнд аварга шалгаруулах тэмцээнүүд явагдсаар ирсэн. Эдгээр тэмцээний оролцогчдоос дурьдвал Deutsche Bank, Google, Goldman Sachs, Gazprom, JPMorgan Chase, RBC Capital Markets, Oracle, Kaspersky Lab, Bloomberg, Sberbank зэрэг болно.

Анхдугаар Онлайн Тэмцээнд 78 орны 288 корпорацийн баг 8 бүсэд хуваагдан тоглосон юм.
Монгол улсаас Төрийн банкны шигшээ баг Дорнод бүс буюу East F хэсгийн 40 багаас 2-р байр, Голомт банк East A хэсгийн 39 багаас 11-р байр, Капитрон банк East D хэсгийн 39 багаас 8-р байр тус тус эзэлж, амжилттай оролцлоо.
Багийн нийт дүнгээрээ 288 багаас 9-р байр эзлэн, онцгой амжилт гаргасан Төрийн банкны баг тамирчиддаа баяр хүргэе.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.