Мэдээ

Шинэхэн Их мастеруудад хүндэтгэл үзүүлэв

Шинэхэн Их мастеруудад хүндэтгэл үзүүлэв
Дотоод
МШХ-ны Ерөнхийлөгч Я.Санжмятав шатрын спортын ноён оргил Олон улсын их мастер цол хүртсэн шилдэг шатарчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ:
- "Өвөрхангай аймгийн харьяат, "Их заргач" шатрын клубын дасгалжуулагч, Их мастер Г.Мөнхгал Монгол Улсын 6 дахь их мастер, Өвөрхангай аймгийн 2 дахь их мастер, Хэнтий аймгийн харьяат, Шатрын спортын үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер У.Насанжаргал Монгол Улсын 7 дахь их мастер, Хэнтий аймгийн анхны их мастер, Орхон аймгийн харьяат, Монголын хамгийн залуу Их мастер Д.Батсүрэн Монгол Улсын эрэгтэйчүүдийн 8 дахь их мастер, Орхон аймгийн анхны их мастер цолтон болж байна. Дэлхийн Шатрын Холбооны Конгрессын шийдвэрээр олгодог ИХ МАСТЕР гэдэг энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн та нарын олон жилийн нөр их хөдөлмөр, багш нарын тань хичээл зүтгэл, аав, ээжийн тань таны төлөө болон Монголын төлөө цохилсон зүрх, шатрыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн илэрхийлэл юм. Алдар нэрээ тив дэлхийд олон удаа цууриатуулж, зорьсон зорилгоо дахин биелүүлэхийн ерөөлийг дэвшүүлж, сайн сайхныг хүсье! Та бүхний амжилт Монголын авьяаслаг хүүхдүүдийн Их мастер болох мөрөөдөлд гэрэл нэмж, олон их мастеруудыг араасаа дагуулсан булган сүүлтэй байх болтугай" гэж дурьдлаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.