Мэдээ

"ЭРХ ТЭГШ БОЛОМЖ" АНХДУГААР ОНЛАЙН СУРГАЛТ

"ЭРХ ТЭГШ БОЛОМЖ" АНХДУГААР ОНЛАЙН СУРГАЛТ
Гадаад
"ЭРХ ТЭГШ БОЛОМЖ" АНХДУГААР ОНЛАЙН СУРГАЛТЫГ 2021 ОНЫ 05-Р САРЫН 16-19 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.

Тус сургалтыг Дэлхийн Шатрын Холбоо (FIDE)-ны Хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын хорооноос ДШХ-ны Хөгжлийн сангийн санхүүжилттэйгээр Европын Шатрын Холбоотой хамтран явуулна.

Тус сургалт нь хөгжлийн бэрхшээлттэй шатарчдыг танилцуулж, хэрэгтэй мэдээллүүдийн талаар харилцан санал солицох зорилготой юм. Шатрын спорт дахь хөгжлийн бэрхшээл гэсэн ойлголтыг зөвөөр танилцуулж, шатрын багш дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч нарт тэдгээр шатарчидтай зөв харилцах, дотносох суурь ур чадваруудыг зааж сургана.

Дэлгэрэнгүй мэдээлэл ба бүртгэл: https://www.fide.com/news/1022

МШХ-ны цахим хаяг info@mcf.mn
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.