Мэдээ

Онлайн/хайбрид тэмцээний шүүгчийн сургалт

Онлайн/хайбрид тэмцээний шүүгчийн сургалт
Гадаад
Дэлхийн Шатрын Холбооны Шүүгчдийн Зөвлөлөөс онлайн болон хайбрид тэмцээн уралдааны шүүгчдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шинэ хөтөлбөрийг зарлаад байна. Тус хөтөлбөр нь тус бүр 8 цаг үргэлжлэх энгийн ба гүнзгийрүүлсэн сургалт гэсэн хоёр төрлөөр боловсруулагдсан. Холбоо бүр энгийн сургалтанд хамрагдах 2 шүүгчийг сонгон, үнэ төлбөргүй хамруулах эрхтэй байна гэсэн үндсэн шаардлагатай.

Иймд Монголын Шатрын Холбооноос дараах шалгуураар 2 шүүгчийг сонгон авахаар зарлаж байна.

1. ФИДЕ-гийн лицензтэй шүүгч (ОУШ, ФШ байвал давуу тал болно.)
2. Сургалтын агуулгыг бүрэн эзэмших түвшний англи хэлний мэдлэгтэй байх
3. Сургалтын агуулгад холбогдох IT ур чадвар эзэмшсэн байх, мөн онлайн ойлголтуудыг ойлгож, хэрэглэж чаддах байх
4. ФИДЕ-гээс зөвшөөрсөн дотоодын тэмцээн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд шүүгчээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
5. Дотоодын тэмцээн уралдаанд ажиллах шүүгч нарт зориулсан сургалтыг бэлтгэх, зохион байгуулах, удирдах үүрэгтэй байна. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн сургалтын үндсэн төлбөр болох 30 еврогийн төлбөрийг нөхөн төлнө.
6. Сургалтанд хамрагдах мэдүүлэг хүлээн авах хугацаа 2021 оны 04-р сарын 03-ны 18:00 цаг хүртэл байна.

Мэдүүлэг хүлээн авах хаяг : МШХ-ны цахим хаяг info@mcf.mn
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.