Мэдээ

Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болно

Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болно
Гадаад
Дэлхийн Шатрын Холбоо (FIDE)-ны 3.3 бүсийн Ерөнхийлөгчөөс Active Chess Center for Asia байгууллагатай хамтран 2021 оны Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах (нээлттэй) тэмцээнийг 5-р сарын 01-10-ны өдрүүдэд www.tornelo.com вэбсайт дээр зохион байгуулна.

Тус тэмцээнд оролцох 1900-аас дээш ДШХ-ны рейтингтэй Монгол Улсын тамирчдыг 2021 оны 04-р сарын 19-ны өдрийн 12:00 цаг хүртэл бүртгэнэ. Тус тэмцээн нээлттэй ангиллаар ДШХ-ны хайбрид шатрын дүрмээр явагдах бөгөөд ДШХ-ны рейтинг бодох зөвшөөрөл авахаар хүсэлтээ явуулсан байгаа мэдээлэл ирсэн.

Тус тэмцээний шилдэг хоёр шатарчин 2021 оны 07-р сарын 10-наас 08-р сарын 08-ны хооронд зохион байгуулагдах 2021 оны Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.

- Хайбрид тэмцээний хувьд бүх тоглогчид нэг танхимд зөөврийн эсвэл суурин компьютер дээр тоглож онлайн шатраар өрсөлдөх бөгөөд дэргэдээ бодит шатраа тавьж, давхар нүүдлээ хийх боломжтой.

- ДШХ-ны 2021 оны Эмэгтэй Шатарчдын Дэлхийн Цомын тэмцээний удирдамжинд 2018, 2019-ны урьдчилсан тэмцээнүүдийн шалгуураар сонгон шалгаруулалтыг хийхээр зохицуулсан учир Азийн 3.3 бүсийн эмэгтэй ангиллын тэмцээн зохиогдохгүй юм байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.