Мэдээ

Шатрын багш бэлтгэх олон улсын сургалт

Шатрын багш бэлтгэх олон улсын сургалт
Гадаад

Дэлхийн Шатрын Холбоо ба түүний Боловсрол дахь Шатар Хорооноос Шатрын багш нарыг бэлтгэхүй сэдэвт анхны сургалтыг зохион байгуулна.
Тус сургалт нь англи хэлээр онлайнаар 05-р сарын 21~23-ны өдрүүдэд өдөр бүр 21:00~02:00 (УБ) цагт явагдана. Зорилтот суралцагч нар шатрын суурь мэдлэг сайн, хүүхдүүдтэй ажилласан туршлагатай байна. Англи хэлний түвшин B1 байх хэрэгтэй.
Сургалтын хугацаа нь 2~3 удаагийн завсарлагаатай (15 цаг) 3 өдөр байх бөгөөд оролцогчдод боловсролын шатрын талаарх мэдлэг ба ур чадварыг хөгжүүлэхэд туслахаас гадна онлайн сургалтын шинэ дижитал төхөөрөмж ба платформуудын талаар олж мэдэхэд туслахын зэрэгцээ шатрын суурь ойлголтыг сургах явцад хэрэгтэй чухал сургалтын арга зүйн хэрэглээний талаар шинэ санаануудыг олж авахад туслана.
Тус сургалтын сүүлийн цагт 65%-иар тэнцэх шалгууртай (олон хувилбарт асуулттай) шалгалт авна. Тэнцэх шалгуурыг хангасан оролцогч ДШХ-ны СУРГУУЛИЙН СУРГАГЧ БАГШ цол хүртэх бөгөөд цолны хураамж 50 евро байна.
Тус сургалтанд хамрагдахыг хүссэн багш нар дараах бүртгэлийн анкетыг бөглөөд илгээнэ: https://cloud.fide.com/s/jyfE5kzpm275oWe
Бүртгэл 05-р сарын 15-нд хаагдана. Бүртгэлийг түрүүнд ирсэнд түрүүлж үйлчилнэ зарчимд тулгуурлан явуулах бөгөөд сургалтанд хамрагдах хүний тоо дээд тал нь 30 байна. Сүүлд бүртгүүлсэн хүмүүс хүлээлгийн жагсаалтанд орох бөгөөд дараагийн сургалтын жагсаалтын эхэнд бичигдэнэ.
Сургалтанд бүртгүүлэх хүмүүс сургалтын төлбөр 100 еврог сүүлийн хугацаа болох 05-р сарын 17-нд төлсөн байна.
Сургалт эхлэхээс өмнө 05-р сарын 14-нээс эхлэн хэд хэдэн удаагийн имэйлээр сургалтын материал илгээх тул имэйлээ байнга шалгаж байх хэрэгтэй.
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
- БИД НЭГ ГЭР БҮЛ- GENS UNA SUMUS-
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.