Мэдээ

Олон улсын "TEHSIL ЦОМ" онлайн шатрын тэмцээн

Олон улсын "TEHSIL ЦОМ" онлайн шатрын тэмцээн
Гадаад

2021 оны 05-р сарын 07-08-ны өдрүүдэд Азербайджан Улсын Шатрын Холбооноос зохион байгуулах 17 хүртэлх насны олон улсын "TEHSIL ЦОМ" онлайн шатрын тэмцээнд дэлхийн шилдэг өсвөрийн шатарчид өрсөлдөнө.
2021 оны 05-р сарын 07-ний 22:00 (УБ) цагт эхлэх тус тэмцээний урьдчилсан шатанд Швейцар системээр 3 минут + 2 секундын цагийн хяналттайгаар www.tornelo.com вэбсайт дээр 9 өрөг тоглоно. 2300-гаас дээш ФИДЕ рейтингтэй шатарчид шууд финалын шатанд тоглох бөгөөд урьдчилсан шатны тэмцээний эхний 30 байранд шалгарсан шатарчид 05-р сарын 08-ны 22:00 цагт эхлэх финалын шатанд мөн 9 өрөг тоглож дүнгээ гаргана. Урьдчилсан болон финалын шатны тэмцээнүүд ганцаарчилсан хэлбэрээр зохион байгуулагдана.
Тэмцээний шагналын сан
1-р байр $ 500 ам.доллар
2-р байр $ 300 ам.доллар
3-р байр $ 200 ам.доллар
4-р байр $ 100 ам.доллар
5-р байр $ 80 ам.доллар
12 хүртэлх насны шатарчид
1-р байр Диплом
2-р байр Диплом
3-р байр Диплом

Тус тэмцээнд 24 улсын 189 шатарчид өрсөлдөнө. Монгол улсааас дараах өсвөрийн шатарчид оролцоно. Үүнд:
1. ДШХМ С.Чингүүн
2. ДШХМ Д.Мөнхзул
3. ДШХДМ Н.Батболд
4. ДШХДМ Н.Содбилэгт
5. ДШХДМ Б.Энхсаран
6. ДШХДМ Х.Баясгалан
7. Н.Цогзолмаа
8. Э.Энхрий
9. Б.Дүүрэнхишиг
10. Т.Түвшинтулга
Зохион Байгуулах Хорооноос ирүүлсэн урилга ба удирдамжийн дагуу Монголын Шатрын Холбооноос 5-р сарын 5-ны өдөр сонгон шалгаруулалтын тэмцээнийг зохион байгуулж, тэмцээний дүн болон онлайн тэмцээний журмын видео камерын хяналт зэрэг бусад шалгуурыг баримтлан дээрх Монгол Улсаа төлөөлөн оролцох өсвөрийн шатарчдаа шалгаруулсан болно.


МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
- БИД НЭГ ГЭР БҮЛ - GENS UNA SUMUS -
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.