Мэдээ

Ази тивийн аварга шалгаруулах (нээлттэй) тэмцээн

Ази тивийн аварга шалгаруулах (нээлттэй) тэмцээн
Гадаад

Азийн Шатрын Холбоо (ACF)-ноос 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах (нээлттэй) тэмцээнийг 5-р сарын 20-30-ны өдрүүдэд www.tornelo.com вэбсайт дээр зохион байгуулна.
Тус тэмцээнд оролцох 2300-аас дээш ДШХ-ны рейтингтэй Монгол Улсын тамирчдыг 2021 оны 05-р сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл бүртгэнэ. АШХ-той зөвшилцөж тус рейтингийн шалгуурт хүрээгүй шатарчдыг бүртгүүлэх талаар МШХ-ноос хүсэлтээ явуулсан байгаа бөгөөд тодорхой хариу ирэнгүүт дараагийн пост мэдээлэлд оруулна. Тус тэмцээн нээлттэй ангиллаар ДШХ-ны хайбрид шатрын дүрмээр явагдах бөгөөд ДШХ-ны рейтинг тооцогдох тэмцээнээр бүртгүүлсэн.
Тус тэмцээний шилдэг найман (😎 шатарчин 2021 оны 07-р сарын 10-наас 08-р сарын 08-ны хооронд зохион байгуулагдах 2021 оны Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.
- Хайбрид тэмцээний хувьд бүх тоглогчид нэг танхимд зөөврийн эсвэл суурин компьютер дээр тоглож онлайн шатраар өрсөлдөх бөгөөд дэргэдээ бодит шатраа тавьж, давхар нүүдлээ хийх боломжтой.
- Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Ковид19 цар тахалын хөл хорионы зохицуулалтаас хамаарч тус хайбрид тэмцээнийг зохион явуулах газар, тэмцээний танхимын талаар тухай бүр оролцох хүсэлтээ ирүүлсэн шатарчдад мэдээлэл хүргэнэ.
Удирдамж удахгүй тавигдах болно.
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
- БИД НЭГ ГЭР БҮЛ - GENS UNA SUMUS -
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.