Мэдээ

УУЛГҮЙ ТАЛЫН ЦУСГҮЙ ТУЛААН 2022 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЖ АВАРГУУДАА ТОДРУУЛСАН

УУЛГҮЙ ТАЛЫН ЦУСГҮЙ ТУЛААН 2022 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЖ АВАРГУУДАА ТОДРУУЛСАН
Дотоод
"2022 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 53, охидын 47 дахь удаагийн шигшээ тэмцээн" 2022 оны 04-р сарын 02-06-ны өдрүүдэд их зохиолч Д. Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутай нуур, Хэрлэн голын хөвөөнөө Багануур дүүрэгт амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 28 академи, клубын нийт 653 тамирчид Монголын өсвөрийн элит шатарчид хуран чуулж, 14 багц 42 медалийн төлөө 5 өдрийн турш уулгүй талд цусгүй тулалдаж, шимтэй сайхан өрсөлдөөн үзүүллээ.
Тус тэмцээнийг Монголын шатрын холбоо, Багануур дүүргийн ЗДТГ, "Төр Монгол" хөгжлийн төв хамтран амжилттай байгууллаа.
Багануур дүүргийн ЗДТГ энэхүү тэмцээнд онцгой ач холбогдол өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна бүх салбараараа дэмжин цагдаагийн байгууллага, эрүүл мэндий байгууллага, хүүхдийн эрхийн байгууллага ажиллуулсан нь "Бурхадын тоглоом" хэмээгддэг шатрын спортыг хоймортоо залж, тренд спорт болгон хөгжүүлж байгаагийн томоохон илрэл юм.
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч
Э.Гурванбаатар, Монголын шатрын холбоон ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан тэргүүтэй удирдлагын баг,Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажилласан Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Батболд,
FA Б.Нямдаваагаар ахлуулсан шүүгчдийн баг хамт олон амжилттай ажиллаж тэмцээн өндөр зохион байгуулалттай явагдлаа.
Тус тэмцээний хаалтын ёслолд оролцсон Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар нас насныхаа ангилал бүрт түрүүлсэн эрэгтэй 7, эмэгтэй 7 нийт 14 тамирчдын дасгалжуулагчдад хувийн зүгээс мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан нь энэ жилээс уламжлал болон тогтож байгаа дасгалжуулагч нарынхаа хөдөлмөрийг үнэлсэн шинэлэг ажил байлаа.
Мөн хаалтын шагнал гардуулах ёслолын үеэр Монголын өсвөрийн шилдэг шатарчдын нэг Ц. Хасбилэг агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, Ц. Хасбилэг агсны гэр бүлээс 18 насны ангилалд амжилттай оролцсон өсвөрийн тамирчдыг мөнгөн шагналаар шагнасан нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал байлаа.
ИНГЭЭД ДҮН ГАРАХАД:
6 хүртэлх насны охид:
1. И. Цэлмэг 🎖️ Стейниц МША
2. Х. Хажидмаа 🥈 Орхон Хасу
3. Г. Мишээл 🥉 Төгс нүүдэл
4. Ц. Гэрэлт-оюу Төгс нүүдэл
5. Н. Аз-эрдэнэ Хөвсгөл
6 хүртэлх насны хөвгүүд:
1. Б. Энхмандал 🎖️ Стейниц МША
2. Т. Хантулга 🥈 Төгс нүүдэл
3. Ч.Мөнхиулга 🥉 ABChess
4. П. Сумьяа Хөвсгөл
5. Б. Азхишиг Сэлэнгэ
7-8 насны охид:
1. И. Цэлмүүн 🎖️ Стейниц МША
2. М. Мандухай 🥈 Гэгээн арвай
3. Б. Мөнхжин 🥉 Орхон
4. М.Мишээл Дархан-уул
5. Б. Маралгоо Сүхбаатар
7-8 насны хөвгүүд
1. Т. Тодмөнх 🎖️ Хан-алтай
2. Н. Содхүлэгт 🥈 33-р сургууль
3. Э. Мөнхбадрал 🥉 Мөнгөн морь
4. Х. Ананд-очир Монгени
5. Э. Энхтулга Багануур
9-10 насны охид:
1. М.Цэлмэг 🎖️ Дархан-уул
2. З. Энхзаяа 🥈 Багануур
3. Б. Дөлгөөн 🥉 Сүхбаатар
4. Г. Мишээл Өмнөговь
5. Ц. Аминэрдэнэ Босоо ноён
9-10 насны хөвгүүд:
1. М. Ананд 🎖️ Хан-алтай
2. Н. Галт 🥈 Босоо ноён
3. Т. Түвшинтулга 🥉 Сэлэнгэ
4. Б. Батбаатар Гэгээн арвай
5. Г. Эрдэнэбаатар Ховд
11-12 насны охид:
1. Г. Урангоо 🎖️ Мончесс
2. Н. Содгэрэлт 🥈 Гэгээн арвай
3. Э. Зол-учрал 🥉 Гэгээн арвай
4. Ч. Ундрам Төгс нүүдэл
5. Ш. Оюунгэрэл Хан-алтай
11-12 насны хөвгүүд
1. Б. Дүүрэнхишиг 🎖️ Их заргач
2. Б. Агьбат 🥈 Гэгээн арвай
3. Г. Тэнгүүндалай 🥉 Босоо ноён
4. Г. Зэв Багануур
5. Н. Түвшинбаяр Сэлэнгэ
13-14 насны охид:
1.WMK Э. Хүслэн 🎖️ Хан-алтай
2.WCM Х. Есүгэн 🥈 Мончесс
3. Э. Энхрий 🥉 Стейниц МША
4. Б. Хулан Багануур
5 Н. Болормаа Хөвсгөл
13-14 насны хөвгүүд:
1. Б. Алдар 🎖️ Хан-алтай
2.FM Б. Ананд 🥈 Хан-алтай
3.CM Э. Азжаргал 🥉 Босоо ноён
4. Г. Данзанжунай Монгени
5.CM А. Очирэрдэнэ Багануур
15-16 насны охид:
1.WFM Д. Мөнхзул 🎖️ Гэгээн арвай
2.WCM Б. Энхсаран🥈 Гэгээн арвай
3.WCM Н. Энхболор 🥉 Мончесс
4. М. Дөлгөөн Дагшаахүү
5. Н. Уранбилэг Хөвсгөл
15-16 насны хөвгүүд:
1.FM М. Амилал🎖️ Их заргач
2. Б. Эрхэс 🥈 Гэгээн арвай
3. Х. Өлзийхишиг 🥉 Босоо ноён
4.CM Л. Очирбат Дагшаахүү
5. Б Болд-эрдэнэ Хэнтий
17-18 насны охид:
1.WCM Ш.Мөнгөнзул🎖️ Орхон
2.WFM Б. Алтантуяа 🥈 Дагшаахүү
3.WCM Г.Маралгуа 🥉 Багануур
4.WMK Н. Цогзолмаа Их заргач
5. М. Цэцэнбилэг Дагшаахүү
17-18 насны хөвгүүд:
1.GM Д. Батсүрэн 🎖️ Дагшаахүү
2.FM Г. Амартүвшин 🥈 Гэгээн арвай
3.FM С. Чингүүн 🥉 Элит Брейн
4.NM Х. Итгэлт Мончесс
5. Э. Батжаргал Орхон
БАГИЙН ДҮН:
Орон нутаг:
1. Орхон аймаг 🏆
2. Дархан уул 🏆
3. Сэлэнгэ аймаг 🏆
Нэгдсэн дүн:
1. "Гэгээн арвай" клуб 🏆
2. "Хан алтай" клуб 🏆
3. "Стейниц" академи 🏆
Хүн төрөлхөтний бүтээсэн оюуны суут бүтээл Бурхадын тоглоом, Хаадын урлаг шатрын спорт МАНДТУГАЙ!
Ирэх жилийн наадмаар эргэн УУЛЗАЦГААЯ!
БИД НЭГ ГЭР БҮЛ
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.