Мэдээ

"МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ж.ЛХАГВААГИЙН НЭРЭМЖИТ 2022 ОНЫ АХМАД ШАТАРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" ӨНӨӨДӨР ХӨШГӨӨ НЭЭЖ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ.

"МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ж.ЛХАГВААГИЙН НЭРЭМЖИТ 2022 ОНЫ АХМАД ШАТАРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" ӨНӨӨДӨР ХӨШГӨӨ НЭЭЖ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ.
Мэдээ
Дундговь сайхан нутагт буюу хөдөө орон нутагт анх удаа зохиогдож байгаа гэдгээрээ онцлогтой "Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ж.Лхагвагийн нэрэмжит 2022 оны ахмад шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн" өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж эхэллээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Энхцаг Дундговь аймгийн шатрын холбооны тэргүүн С.Сүхбаатар нар оролцов.
Энэ үеэр Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын Шатрын холбооны мастер, Монгол улсын 6 удаагийн аварга нэрт шатарчин Ж.Лхагвааг аймгийн “Хүндэт иргэн”-ээр тодруулан, хүндэтгэл үзүүлсэн байна.
Мөн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар,Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Ц.Энхцаг нар эрүүл энх сайн сайхныг хүсэж Ж.Лхагваа мастерт хүндэтгэл үзүүллээ.
Тэмцээнд 9 дүүрэг, 12 аймгийн 101 шилдэг шатарчид оролцож байгаа юм.
Тэмцээнд:
Олон улсын мастер-1
Дэлхийн шатрын холбооны мастер-4
Дэлхийн шатрын холбооны дэд мастер-1
Спортын мастер-20
Спортын дэд мастер-28
нийт 54 олон улсын болон дотоодын цолтой шатарчид оролцож байгаа нь ямар хүчтэй бүрэлдэхүүн бүхий өндөр чансаатай тэмцээн зохиогдож буйг илтгэх тоон үзүүлэлт юм.
Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар:
-Дундговь аймгийн ЗДТГ
-Дундговь аймгийн "Уран өрлөг" шатрын холбоо
Хамтран зохион байгуулагчаар:
-Монголын шатрын холбоо
-Аймгийн биеийн тамир спортын газар
Ивээн тэтгэгчээр:
-УИХ-н гишүүн,Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг
-УИХ-н гишүүн Г.Мөнхцэцэг нар ажиллаж байна.
"Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ж.Лхагвагийн нэрэмжит 2022 оны ахмад шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн" 2022 оны 04-р сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь аймгийн Политехник коллежийн зааланд үргэлжлэн явагдана.
Монголын шатрын үе үеийн элит төлөөлөлүүд хуран чуулсан Ахмад шатарчдын улсын аварга шалгаруурах тэмцээн шатрын гайхамшгийг мэдрүүлж, Дундговь нутаг 3 өдөр шатрын спортоор амьсгалахнээ.
Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчиддаа АМЖИЛТ ХҮСЬЕ!
Дараах холбоосоор орж тэмцээний дүнтэй танилцана уу?
+65 ЭРЭГТЭЙ АНГИЛАЛ:
65 ХҮРТЭЛ ЭРЭГТЭЙ АНГИЛАЛ:
ЭМЭГТЭЙ АНГИЛАЛ:

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.