Мэдээ

"2022 ОНЫ ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 ДАХЬ УДААГИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН"-ИЙ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ХҮРЭЭНД МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХЭН

Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар удирдуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн ИТХ-н дарга бөгөөд Хэнтий аймгийн шатрын холбооны тэргүүн Г.Хэрлэнчулуун, Хэнтий аймгийн засаг даргын орлогч дарга Л.Батсайхан,тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч "Формон Транспорт" ХХК-ны захирал Ж.Одонтуул болон албаны бусад хүмүүстэй уулзаж ажлын төлөвлөгөөг баталлаа.
ЧИНГИСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС НУТГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТын ажлын нээлтийг тухайн үеийн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ санаачлан 2017 онд Дадал суманд энэхүү тэмцээнээр билигдэн эхлүүлж байсан бол, энэ удаад тэрхүү ажлын үргэлжлэл болж байгаагаараа бас онцлог юм.
Хэнтий аймагт 2021 онд баригдсан Монгол гэрийн хэлбэртэй музейн барилга нь энэхүү ажлын үр дүн бөгөөд цоо шинээр ашиглалтанд ороод байгаа энэхүү барилгын жаврыг үргээж "2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн" зохиогдож байгаа нь билигшээлтэй сайхан үйл явдал юм.
2022 оны 05-р сарын 12-22 өдрүүдэд Хэнтий аймгийн төв Чингис хотноо Монголын шатрын элитүүд хуран чуулж, 2022 оны шатрын улсын аваргуудаа тодруулах учиртай юм.May be an image of 7 people, people standing and indoorMay be an image of 7 people, people standing and indoorMay be an image of 4 people, people standing and indoorMay be an image of 8 people, people standing and indoorMay be an image of 2 people and people standingMay be an image of 5 people and people standingMay be an image of 6 people and people standingMay be an image of 8 people, people sitting, people standing and indoor
May be an image of 7 people, people sitting, people standing and indoor
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.