Ахмадын улсын аварга шалгаруулах 17 дахь удаагийн шатрын тэмцээнийг Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын Шатрын холбооны мастер, Монгол улсын 6 удаагийн аварга, нэрт шатарчин Жамбалдоогийн Лхагваагийн нэрэмжит болгон энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь аймагт амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 9 дүүрэг, 12 аймгийн 101 шатарчид оролцон дөрвөн насны ангиллаар өрсөлджээ. Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч УИХ-н гишүүн Б.Саранчимэг , УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар,Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан,Дундговь аймгийн шатрын холбооны дэд тэргүүн М.Билгүүн нар оролцов.
Тэмцээний эмэгтэй 50-65 насны ангилалд:
Тэргүүн байр – Спортын мастер Гунгаадашийн Оюунчимэг – Дундговь аймаг
Дэд байр – Спортын дэд мастер Дашдондогийн Соёлмаа – Улаанбаатар
Гутгаар байр – Спортын мастер Гэндэнжамцын Баярмаа – Улаанбаатар
Эмэгтэй 65-аас дээш насны ангилалд:
Тэргүүн байр – Спортын мастер Дамдины Сэржмядаг - Хилчин спорт хороо
Дэд байр – Дэд мастер Лувсанбалдангийн Дарьмаа – Хэнтий аймаг, Бор өндөр
Гутгаар байр – Спортын мастер Бэгзийн Мягмарсүрэн – Хөвсгөл аймаг
Эрэгтэй 50-65 насны ангилалд:
Тэргүүн байр – Спортын мастер Төмөрбаатарын Баярсайхан – Улаанбаатар
Дэд байр – Спортын мастер Чунтын Чулуунбаатар – Дундговь аймаг
Гутгаар байр – Дэд мастер Баатарын Насанжаргал – Улаанбаатар
Тусгай байр – Дэмбэрэлийн Мэндбаяр – Улаанбаатар
Тусгай байр – Спортын мастер Цэндрагчаагийн Энхбат – Улаанбаатар
Эрэгтэй 65-аас дээш насны ангилалд:
Тэргүүн байр – Спортын мастер Мижидийн Баасанжав – Хос мастер шатрын академи
Дэд байр – Олон улсын мастер Пүрэвийн Жигжидсүрэн – Улаанбаатар
Гутгаар байр – Дэд мастер Лувсансамдангийн Лхагвасүрэн – Булган аймаг
Тусгай байр – Дэлхийн шатрын холбооны мастер Чүлтэмжамцын Хүрэлбаатар – Улаанбаатар
Тусгай байр – Жигмэджавын Жаргалсайхан – Дорнод аймаг нар тус тус шалгарсан байна.
Мөн Орон нутгийн шилдэг шатарчнаар Спортын мастер Дампилийн Санжмятав, Гэндэнсүрэнгийн Дэлгэрсуурь, Дольжавын Бат-Өлзий нар тодорчээ. Тэмцээнд оролцсон нийт шатарчиддаа баяр хүргэе!
Дараах холбоосоор орж тэмцээний дүнтэй танилцана уу?
ЭРЭГТЭЙ +65 АНГИЛАЛ:
ЭРЭГТЭЙ 50-65 АНГИЛАЛ:
ЭМЭГТЭЙ АНГИЛАЛ:
ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.