Мэдээ

ШАТРЫН СЭДЭВТЭЙ 100 000 ОРЧИМ НОМ ХЭВЛЭГДЭЭД БАЙНА.

ШАТРЫН СЭДЭВТЭЙ 100 000 ОРЧИМ НОМ ХЭВЛЭГДЭЭД БАЙНА.
Дотоод
Өчигдөр дэлхийн номын өдөр тохиосон! Дэлхийн номын өдөр буюу Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөр буюу Олон улсын номын өдөр гэж нэрлэгддэг ба энэ өдөр нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) ном унших, хэвлэн нийтлэх, зохиогчийн эрхийг дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ юм. Дэлхийн номын өдрийг анх 1995 оны 4-р сарын 23-нд тэмдэглэж байсан бөгөөд одоо ч энэ өдрийг тэмдэглэсээр байна.
Шатрын тухай бусад бүх спортыг нийлүүлснээс олон ном хэвлэгдсэн гэж олонтаа ярьдаг. Энэ мэдэгдэл нь бага зэрэг хэтрүүлсэн давстай ч 100,000 гаруй шатрын ном хэвлэгдсэн гэсэн тооцоо байна.
Шатрын тухай анхны цогц ном бол 850 онд Аль-Адли ар Румигийн араб хэлээр бичсэн "Китаб аш-шатранж" (Шатрын ном) юм. Эх хувь нь алдагдсан хэдий ч бидэнд зарим бичвэрүүд болон шатрын бодлого нь өвлөгдөж үлдсэн.
Испанийн хаан Альфонсогийн захиалгаар бүтээсэн "Тоглоомын ном" нь шатрын тухай Европын хамгийн эртний зохиолыг багтаасан бөгөөд Европын шатрын тоглолтын талаархи хамгийн эртний баримт ном юм. Энэ нь 1283 онд бичигдэж хэвлэгдсэн бөгөөд Мадридаас хойд зүгт хэдэн километрийн зайд орших Эль Эскориал хотод одоо хадгалагдаж байна.
Мөн Испанийн Саламанка хотод Испанийн шатрын нэрт онолч Лусенагийн бичсэн номын хуулбар их сургуулийн түүхийн номын санд хадгалагддаг. 1497 онд хэвлэгдсэн энэ ном бол "орчин үеийн шатрын" тухай хадгалагдан үлдсэн хамгийн эртний баримт бичиг бөгөөд энэхүү ном нь өнөөгийн бидний мэддэг дүрмийг ашиглаж бичсэн дэлхийн анхны ном юм.
Үнэндээ англи хэл дээр хэвлэгдсэн дэлхийн түүхэн дэхь хоёр дахь ном бол шатрын ном байв!
"Шатрын тоглоом" хэмээх энэ ном нь 1474 онд англи хэл дээр хэвлэгдсэн дэлхийн түүхэн дэхь хоёр дахь ном юм. Энэ нь 1280 онд Итали хэлээр бичигдсэн "Де Людо Скахорум"-ын орчуулга бөгөөд 1347 онд Франц хэлээр орчуулагдсанаар Европ даяар тархсан байв. .
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.