Мэдээ

2022 ОНЫ ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 ДАХЬ УДААГИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ ХАН ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨВ ЧИНГИС ХОТОД ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО.

2022 ОНЫ ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 ДАХЬ УДААГИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ ХАН ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨВ ЧИНГИС ХОТОД ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО.
Мэдээ
👍👍"2022 оны Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн"-йи нээлт Чингис хот, Хан Хэнтий чуулгад өндөр зохион байгуулалтан дор ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат,Хэнтий аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Хэнтий аймгийн шатрын зөвлөлийн дарга Г.Хэрлэнчулуун,Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар,тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч "Формон Транспорт" ХХК-ийн захирал Ж.Одонтуул,Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Батболд,Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Ц.Эрдэнэ-очир тэргүүтэй зочид, төлөөлөгчид, Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар хүрэлцэн ирж, тэмцээнд оролцож буй 12 аймаг, клуб, академийн эрэгтэй 12, эмэгтэй 12 нийт 24 Монголын элит шилдэг шатарчдад хүндэтгэл үзүүллээ.
👍👍Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Их мастер цолтон-6, Олон улсын мастер цолтон 6, Дэлхийн шатрын холбооны мастер цолтон 8, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтон 3,спортын дэд мастер цолтон 1 оролцож байна.
👍👍Тэмцээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар тэмцээний ивээн тэтгэгч, Батширээт сумын уугуул Ж.Одонтуулд талархал гардуулж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, Хан Хэнтийгээ сурталчлах үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж буйг хэлж, нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс баяр хүргэлээ.
Мөн Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч "Формон Транспорт" ХХК-ны захирал Ж.Одонтуулыг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр батламжилсан бол аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Биеийн тамирын улсын хорооны даргын шийдвэрээр Н.Зоригтбаатар, Ц.Базаррагчаа нарт Шатрын спортын мастер цол олгосныг УИХ-ын гишүүд гардуулан өглөө.
👍👍Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Шатрын спортын мастер, улсын шүүгч Ч.Эрдэнэ-Очир,тэмцээний зохион байгуулагчаар Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин ажиллаж байгаа бол тэмцээний ерөнхий шүүгчээр ОУ-ын шүүгч Г.Оюунчимэг, орлогч шүүгчээр дэлхийн шатрын холбооны шүүгч Г.Нямдаваа,орлогч шүүгчээр Монголын шатрын холбооны менежер М.Гүнбаяр,тэмцээний шүүгчдээр улсын шүүгч Б.Жүгдэрмаа, шүүгч Г.Болорсан,Хэнтий аймгийн шигшээ багийн дасгалжуулагч спортын дэд мастер Б.Энхбаяр нар ажиллахад бэлэн болсон байна.
👍👍Шигшээ тэмцээнд оролцох тамирчид өнөөдөр сугалаагаа сугалсан ба маргааш буюу 5-р сарын 12-ны өдөр тэмцээний эхний өрөг эхэлнэ.
Тус тэмцээний ангилал бүрийн эхний 5 байрт шалгарсан шатарчид 2022 оны 08 сард Энэтхэгийн Ченнай хотноо зохиогдох дэлхийн шатрын 44-р олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрхээ өвөртлөх учиртай юмаа.
👍👍"2022 оны Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн" 05-р сарын 11-23-ны өдөр хүртэл Чингис хотноо үргэлжилж Хан Хэнтий нутаг шатрын спортоор амьсгалахнээ.
Тэмцээнд оролцож буй Монголын өнөө цагийн шилэгдмэл элит 24 шатарчиндаа АМЖИЛТ ХҮСЬЕ!
БИД НЭГ ГЭР БҮЛ
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООMay be an image of 13 people, people standing and indoorMay be an image of 7 people, people dancing, people standing and indoorMay be an image of 5 people, people playing musical instruments, people standing and indoorMay be an image of 2 people, people standing and indoorMay be an image of 4 people, people standing, people sitting and indoorMay be an image of 7 people, people standing and indoorMay be an image of 8 people, people standing and indoorMay be an image of 6 people, people sitting and people standingMay be an image of 2 people and people standingMay be an image of 5 people, people sitting and people standingMay be an image of 14 people, people standing and indoorMay be an image of 12 people, people standing, indoor and text that says 'FMT'May be an image of 9 people, people standing and indoorMay be an image of 11 people, people sitting and people standingMay be an image of 6 people, people sitting and people standingMay be an image of 2 people, people standing and indoorMay be an image of 2 people, people standing and indoorMay be an image of 3 people, people standing and indoorMay be an image of 1 person and standingMay be an image of 1 person and standingMay be an image of 3 people, people standing and indoorMay be an image of 1 person and standingMay be an image of 1 person and standingMay be an image of 1 person and standing
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.