Монгол улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан "Нэг тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Хэнтий аймгийн Чингис хотноо зохиогдож буй "2022 оны Насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн"-ий шилдэг оролцогчид, Шатрын үндэсний шигшээ багийн тамирчид нэгдэж мод тарицгаалаа.
Өнөөдөр "2022 оны Насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн"-ий 6 дахь өдөр хуваарийн дагуу тэмцээний оролцогчид маань амарч байгаа бөгөөд эх дэлхийн уушги гэгддэг ой модоо хамгаалах, ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх аянд нэгдэж гар бие оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.