Мэдээ

6 ӨРГИЙН ДАРААХ БАЙДЛААР "2022 ОНЫ ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН"-ИЙГ ИХ МАСТЕР Д. БАТСҮРЭН, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ МАСТЕР А. ЭНХТУУЛ НАР ТЭРГҮҮЛЖ БАЙНА.

Хэнтий аймгийн Чингис хотноо "2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн" ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж замынхаа талд ороод байна.
6 өргийн дараах байдлаар:
ЭРЭГТЭЙ АНГИЛАЛЫГ
👍👍Дагшаахүү клуб, ABChess академи, Хэнтий аймгийн тамирчин Их мастер Д. Батсүрэн 5. 0 оноотой
👍👍ҮШБ тамирчин, Элит брейн академи,Алдар спорт хороо, Ховд аймгийн тамирчин Их мастер С. Билгүүн 4. 5 оноотой
👍👍Гэгээн арвай клуб, Шунхлай групп,Өвөрхангай аймгийн тамирчин Их мастер Б. Гүндаваа 4. 5 оноотой тэргүүлж байна.
ЭМЭГТЭЙ АНГИЛАЛЫГ
👍👍Элит Брейн академи, Дотоодын цэргийн 805-р анги, Сэлэнгэ аймгийн тамирчин Эмэгтэйчүүдийн их мастер А. Энхтуул 5. 0 оноотой
👍👍Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер Б. Мөнгөнзул 4.0 оноотой
👍👍Гэгээн арвай клуб, Төрийн банкны тамирчин Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер Д.Мөнхзул 4.0 оноотой тэргүүлж байнаа.
Одоогийн байдлаар эрэгтэй ангилалд 36 өрөг тоглогдсоноос 26 өрөг хожилцож,10 өрөг л тэнцээгээр өндөрлөсөн бол эмэгтэй ангилалд тоглогдсон 36 өргийн 31 өрөгт хожилцож, 5-хан өрөгт л хайнцсан үзүүлэлт нь ямар ширүүн өрсөлдөөн өрнөж байгааг илтгэж байгаа юм.
Энэ жилийн шигшээ тэмцээн үнэхээр гал гарсан өрсөлдөөнтэй,хожил гарсан өрөг ихтэй тэнцээ багатай, үзүүштэй, тэргүүлэгчдийн байр ээлжилж солигдсон,сенсааци ихтэй, шимтэй сайхан үргэлжилж байна.
"2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн" дараах онцлогуудтай зохиогдож байна.
✅Тус тэмцээн Их мастер/GM/,Олон улсын мастер/IM/, Эмэгтэй олон улсын мастер
/WIM/ цолны нормтой бөгөөд амжилттай тоглосон тоглогч нар маань цолоо ахиулах боломжтой.
✅Тус тэмцээний эхний 5 байранд шалгарсан тамирчид 2022 оны 08 сард Энэтхэгийн Ченнайд зохиогдох Дэлхийн шатрын 44-р олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрхээ авах учиртай.
Тэмцээний 7- р өрөг хуваарийн дагуу 15.00 цагаас Хэнтий аймгийн Чингис хотноо Аймгийн орон нутгийн музейн байранд үргэлжилнэ.
БҮХ ОРОЛЦОГЧ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ!1 хүн, сууж байгаа, шатар ба бичвэр нарын зураг байж магад1 хүн нарын зураг байж магад
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.