Мэдээ

ГҮРЖ УЛСЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ШАТРЫН ХИЧЭЭЛ ОРЛОО.

Өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр бол Гүржийн шатрын хөгжлийн хувьд түүхэн өдөр юм.
Ирэх хичээлийн жилээс эхлэн шатрын хичээл тус улсын нэгдүгээр ангийн сурагчдад заавал байх ёстой хичээлийн хөтөлбөрт орно гэж Боловсролын яамны сайд Михаил Чхенкели мэдэгдлээ. Энэ нь Гүрж улсын төрийн болон хувийн хэвшлийн бүх 2200 сургуульд хамаарна.
Төлөвлөгөө буюу зорилго нь "Сурагчдын аналитик, логик, практик асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, шүүмжлэлтэй сэтгэлгээг дэмжих" зорилготой юм. "Шатар нь сурагчдын анхаарал, төвлөрөл, ой тогтоолт, дүн шинжилгээ хийх, логик, шийдвэр гаргах, орон зайд чиг баримжаа олгох гэх мэт олон талт чадварыг сайжруулдаг. Энэ нь эргээд математик болон бусад хичээлийн стандартаар тодорхойлсон чадамжтай шууд холбоотой юм" гэж дүгнэж байна.
"Шатар бол нийгмийн бүлэг бүрийн хүүхдүүдэд хүртээмжтэй тоглоом бөгөөд нийгмийн эв нэгдэлд тусалж, нийгмийн нэгдэл, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, тэр байтугай янз бүрийн донтолттой тэмцэх зэрэг бодлогын зорилтуудад хувь нэмрээ оруулах боломжтой;
Шатар нь ямар ч насны хүүхэд байсан ч хүүхдийн төвлөрөл, тэвчээр, тууштай байдлыг сайжруулж, бүтээлч сэтгэлгээ, зөн совин, ой тогтоолт, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг; харин шатар нь шийдэмгий, урам зориг, спортын ур чадварыг заадаг" хэмээн нэмж цохон дурджээ.
Дэлхийн шатрын холбооны дэд ерөнхийлөгч Гүржийн иргэн Акаки Иашвили энэхүү мэдэгдэлд баяртай байгаагаа илэрхийлэв: "Гүрж улсад шатрын спортыг тууштай дэмжиж байгаа. Энэ төлөвлөгөө нь нэгдүгээр ангийн бараг бүх сурагч шатрын спортоор хичээллэж, энэ тоглоомын нэр хүнд улам нэмэгдэнэ гэсэн үг. Мөн энэ нь Гүржийн шатарчин эмэгтэй дэлхийн аварга цолыг хэзээ нэгэн цагт хэрхэн эргүүлэн авахыг харахад тус болно гэж найдаж байна. Энэ нь бидний үндэсний мөрөөдөл юм"хэмээн хэлсэн.
Гүржийн шатрын холбоотой хамтран хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлж, багш нарыг бэлтгэх ажлыг эхлүүлсэн талаар Гүржийн Боловсролын сайд мэдээллээ.
Гүржийн засгийн газар,боловсролын яам шатрын хичээлийг ЕБС-н хичээлийн хуваарть оруулахыг Европын холбооны бусад улсуудад уриалсан.1 хүн нарын зураг байж магад6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.