Мэдээ

2022 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МОНГОЛ УЛСЫН 25 ДАХЬ АВАРГА АЛТАН-ӨЛЗИЙН ЭНХТУУЛ ТАНД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ 👑

Хэнтий аймгийн Чингис хотноо зохиогдож буй "2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн"-ий аваргыг тодруулахад бидэнд 10 тойрог л хангалттай байжээ.
Элит брейн олон улсын шатрын академи, Дотоодын цэргийн 805-р анги, Сэлэнгэ аймгийн тамирчин эмэгтэйчүүдийн их мастер АЛТАН-ӨЛЗИЙН ЭНХТУУЛ нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангаж, Монгол улсын аварга шатарчнаар тодорсон бахдам амжилт гаргалаа.
10-р тойргийн тоглолтонд ЭИМ А. Энхтуул хар өнгөөр наадаж ЭДШХДМ Б. Амин-эрдэнэтэй эвийн гэрээ байгуулж, түүний араас нэхэж байсан ЭОУМ Б. Баярмаа хар өнгөөр ЭОУМ Т. Мөнхзултай тэнцэж эвийн гэрээ байгуулснаар онооны хоорондын зөрүү 1.5 болж шинэ аварга ийнхүү тодорлоо.
Монгол улсын шинэ АВАРГА 👑
2022 оны Монгол улсын АВАРГА 👑
Эмэгтэйчүүдийн Монгол улсын 25 дахь АВАРГА 👑
АЛТАН-ӨЛЗИЙН ЭНХТУУЛ танд Монголын шатрын холбоо болон нийт шатар сонирхогчид, шатрын ертөнцийнхөний нэрийн өмнөөс ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ 👑🏆💯👏
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.