Мэдээ

ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ. 2022 ОНЫ ШАТРЫН МОНГОЛ УЛСЫН АВАРГА, МОНГОЛ УЛСЫН ШАТРЫН 32 ДАХЬ АВАРГА ДАМБАСҮРЭНГИЙН БАТСҮРЭН ТАНД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ 👑

6 хүн, сууж буй хүмүүс, шатар ба дотор нарын зураг байж магад
Хэнтий аймгийн Чингис хотноо зохиогдож байгаа "2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн шигшээ тэмцээн"-ий аваргаар18 настай их мастер ДАМБАСҮРЭНГИЙН БАТСҮРЭН тодорч энэ цаг мөчөөс хойш Монгол улсын аварга Д.БАТСҮРЭН болж байна
Дагшаахүү клуб, ABChess академи, Хэнтий аймгийн тамирчин Их мастер Д. Батсүрэн тэмцээний сүүлийн өрөгт өөрийн хамгийн ойрын өрсөлдөгч их мастер Б.Гүндаваатай тэнцсэнээр аваргын болзлыг биелүүллээ.
16 нас 11 сартайдаа их мастер цолны босго давсан Монголын хамгийн залуу их мастер Д. Батсүрэн 4 дэхь удаагийн дайралтаараа УЛСЫН АВАРГА хэмээх эрхэм цолны эзэн боллоо.
Монгол улсын шинэ АВАРГА 👑
2022 оны Монгол улсын АВАРГА 👑
Монгол улсын 32 дахь АВАРГА 👑
ДАМБАСҮРЭНГИЙН БАТСҮРЭН танд Монголын шатрын холбоо болон нийт шатар сонирхогчид шатрын ертөнцийнхөний өмнөөс ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ 👑🏆💯👏👏
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.