Мэдээ

"2022 ОНЫ ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 ДАХЬ УДААГИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН" ЭЗЭН ЧИНГИСИЙН ӨЛГИЙ ХАН ХЭНТИЙ НУТАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ АВАР

"2022 оны Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн" 2022 оны 05-р сарын 11-23-ны өдрүүдэд Хэнтий аймагт өндөр хэмжээний зохион байгуулалтай амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан "Формон транспорт" ХХК-ны захирал Ж.Одонтуул танд онцгойлон халуун талархал илэрхийлье.
Хэнтий аймгийн төв Чингис хотноо энэхүү нэр хүндтэй тэмцээнийг хүлээн авч,зохион байгуулах ажлыг дэмжсэн Хэнтий аймгийн ИТХ-н дарга бөгөөд аймгийн шатрын зөвлөлийн тэргүүн Г.Хэрлэнчулуун,Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсонжав нарт гүн талархал илэрхийлье!
Тэмцээний дүн гарахад:
ЭРЭГТЭЙ АНГИЛАЛ
Дагшаахүү клуб, ABChess академи, Хэнтий аймгийн тамирчин Их мастер Д. Батсүрэн АЛТАН МЕДАЛЬ🎖️
Гэгээн арвай клуб,Завхан аймгийн тамирчин Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин МӨНГӨН МЕДАЛЬ 🥈
Гэгээн арвай клуб, Шунхлай групп,Өвөрхангай аймгийн тамирчин Их мастер Б. Гүндаваа ХҮРЭЛ МЕДАЛЬ 🥉
ҮШБ тамирчин, Элит брейн академи,Алдар спорт хороо, Ховд аймгийн тамирчин Их мастер С. Билгүүн ШАГНАЛТ 4-Р БАЙР
Гэгээн арвай клубын тамирчин Олон улсын мастер С.Ган-эрдэнэ ШАГНАЛТ 5-Р БАЙР
ЭМЭГТЭЙ АНГИЛАЛ:
Элит Брейн академи, Дотоодын цэргийн 805-р анги, Сэлэнгэ аймгийн тамирчин Эмэгтэйчүүдийн их мастер А. Энхтуул АЛТАН МЕДАЛЬ 🎖️
Ховд аймаг,ЦДҮС ТӨХК-н тамирчин Эмэгтэйчүүдийн олон улсын мастер Б.Баярмаа МӨНГӨН МЕДАЛЬ 🥈
Кайсса клуб,Хэнтий аймгийн тамирчин Эмэгтэйчүүдийн олон улсын мастер Т.Мөнхзул ХҮРЭЛ МЕДАЛЬ 🥉
Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер Б. Мөнгөнзул ШАГНАЛТ 4-Р БАЙР
Гэгээн арвай клуб, Төрийн банкны тамирчин Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер Д.Мөнхзул ШАГНАЛТ 5-Р БАЙР
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажилласан Монголын шатрын холбооны хяналтын зөвлөлийн дарга спортын мастер Ч. Эрдэнэ-очир,өндөр түвшинд шүүж явуулсан Олон улсын шүүгч Г. Оюунчимэгээр ахлуулсан шүүгчдийн баг, бүх л зүрх сэтгэлээ гарган ажилласан арын албаныхандаа БАЯРЛАЛАА.
Тэмцээний эхний 5 байрыг эзэлж 2022 оны 08 сард Энэтхэг улсад зохиогдох Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцох эрх авсан нийт тамирчиддаа БАЯР ХҮРГЭЖ, Дэлхийн шатрын олимпиадад АМЖИЛТТАЙ оролцож, Өмнөх амжилтаа ахиулахыг ХҮСЬЕ🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
БИД НЭГ ГЭР БҮЛ
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО12 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад12 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад10 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад10 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.